Ахмад настан гэдэг бол бидний одоог бүтээсэн ачтанууд билээ. Өнгөрсөн үед хийж бүтээгээд нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж одоогийн нийгмийг бүтээн, одоогийн хүмүүсийн явах зам хийх үйлийн эхлэл болсон ахмад буурлуудаа хайрлах, халамж анхаарал тавьж аз жаргалыг мэдрүүлэх нь ахмад буурлуудынхаа ачийг багахан ч болов санасны илэрхийлэл билээ.
Иймээс бид Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн харъяа Говийн бүсийн ахмад настны асрамжийн газрын үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ, туслан дэмжих үйлчилгээ үзүүлж амьдралдаа хандах сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, чиглэлээр Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн харъяа Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын ахмадуудад үйлчилгээ үзүүлэх зорилгоор “АЧИЙГ НЬ ХАРИУЛЪЯ-2024” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эм зүй, Био-Анагаахын тэнхим, Сувилахуйн тэнхимийн багш оюутнууд хамтран оролцлоо.
Үйл ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн харъяа Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэн асран халамжилсанаас гадна оюутнууд урлагийн тоглолт үзүүлэн сэтгэлийг нь баясган хөгжөөж, багш оюутнуудын сэтгэлийн бэлэг гардууллаа.