ДОРНОГОВЬ АНАГААX УXААНЫ СУРГУУЛЬ
ЭРХЭМ ЗОРИЛГО
Олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг хангасан, мэдлэгт суурилсан, нийгэмд өрсөлдөх чадвартай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг, орон нутаг дахь тэргүүлэх салбар их сургууль болох.
АЛСЫН ХАРАА
Олон улсын хэмжээнд манлайлагч их сургуулийн орон нутаг дахь салбар их сургууль байх.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Монгол улсын хөгжлийн бодлого болон боловсролын үзэл баримтлалд нийцүүлэн сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг хангасан өндөр ёс суртахуун, зөв харилцаа хандлагатай, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
МЕДИА
Playlist
АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬД БАГШ, АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
1. Лабораторийн багш – 1
2. Уламжлалт анагаах ухааны багш – 1
3. Гэмтлийн өвчин судлалын багш – 1
4. Яаралтай тусламжийн багш – 1
5. Сувилахуйн багш – 1
6. Дотрын онош зүй багш /үе судлал, цус, дотоод шүүрлээр мэргэшсэн бол
давуу тал болно/ – 1
7. Эмгэг физиологи – 1
8. Эрүүл физиологи багш – 1
9. Дархлал судлалын багш – 1
Дээрх ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
· Магистр ба түүнээс дээш зэрэг цолтой байх.
· Тухай чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн байх.
· Англи хэлний зохих мэдлэгтэй байх.
· Бусадтай нээлттэй харилцах, багаар ажиллах чадвартай байх.
· Харилцааны соёлтой, эерэг зөв хандлагатай байх.
· Үүрэг хариуцлагатай, ачаалал даах чадвартай.
· Хувийн зохион байгуулалт сайн.
· Тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
Ø Төрийн албан хаагчийн анкет (2026 оны) 1 хувь – 4х6 хэмжээтэй зураг 1 хувь наасан байх
Ø Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын хуулбар, хавсралтын хамт
Ø Иргэний үнэмлэх хуулбар
Ø Өргөдөл
Материалыг 2026 оны …. дугаар сарын …..-ний өдрийг хүртэл ажлын цагаар авна.
Хаяг: Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль
Холбоо барих Утас: 8895-7055
Холбоо барих утас: 70522101, 95198898
Хүлээн авах майл хаяг: otgonchimeg.m@mnums.edu.mn,