“ОЮУТАН ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТӨГСӨХ ДАМЖААНЫ ОЮУТНУУДАД АЖЛЫН БАЙРНЫ ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Оюутнуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төгсөгчдийг ажлын байранд амжилттай гарахад бэлтгэх зорилгоор “Оюутан хөгжил” хөтөлбөрийн хүрээнд төгсөх дамжааны оюутнуудад зориулсан ажлын байрны чиг баримжаа олгох, ажлын байранд гарахад бэлтгэх зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалт зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар оюутнуудад мэргэжлийнхээ дагуу ажлын байр сонгох, ажилд орох бэлтгэлээ хангах, ажил олгогчид өөрийгөө зөвөөр илэрхийлэх, ажлын байранд тавигдах шаардлага болон хөдөлмөрийн харилцааны талаар мэдлэг, ойлголт өгөхөд чиглэв.

Энэхүү сургалт нь төгсөх дамжааны оюутнуудад ирээдүйн ажил мэргэжлээ зөв төлөвлөх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ажлын байранд итгэлтэйгээр хөл тавихад нь дэмжлэг үзүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Share on facebook
Share on twitter
Share on telegram