ОЮУТНЫ КЛУБҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Оюутны хөгжил хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын авьяас, ур чадвар, идэвх санаачилгыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор оюутны клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгөөр дараах клуб, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн сонирхол, хүсэл тэмүүлэлд нийцүүлэн нэгдэхийг нийт оюутнуудыг урьж байна. Үүнд:

– Оюутны зөвлөл

– Эмгэг судлаач клуб

– Яаралтай түргэн тусламжийн клуб

– Улаан загалмай клуб

– Future doctor s

– OB & GYN эмэгтэйчүүдийн клуб

– Шидэт гар клуб

– Хүүхэд судлалын клуб

– Сакура клуб

– Мэдлэг клуб

– 6 AM клуб

Оюутан та бүхэн идэвхтэй оролцож, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн, шинэ найз нөхөдтэй болж, оюутан насныхаа дурсамжийг бүтээлцээрэй.

Оюутны хөгжил — Оролцоо, санаачилга, хамтын ажиллагаа

Share on facebook
Share on twitter
Share on telegram