“МЭДЛЭГИЙН ӨГЛӨГ” АЯН ДОРНОГОВЬ АЙМАГТ

SDY Академийн 5 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “Мэдлэгийн өглөг” аяны хүрээнд Дорноговь аймгийн АШУҮИС-ийн 80 оюутан, Дорноговь аймгийн 50 залуучуудыг хамруулсан сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

SDY Академийн Үндэсний 4 одтой сургагч багш Э. Даваадорж “МАНЛАЙЛАЛ” сэдвээр хичээл зааж, залуусын мэдлэг, ойлголтыг тэлсэн бол Бүсийн 3 одтой сургагч багш Д. Тэмүүжин мөн сургалт орлоо.

Бид залуусдаа зорилгоо тодорхойлоход нь тусалж, мөрөөдөлдөө хүрэх итгэл, тууштай байдлын үнэ цэнийг ойлгуулан, ирээдүйн алхам бүрд нь урам зориг өгөхийг зорилоо.

Учир нь мэдлэгийг түгээх нь зөвхөн мэдээлэл өгөх биш. Харин хэн нэгэнд **өөртөө итгэх итгэл, ирээдүйгээ бүтээх урам зориг, шинэ боломжийг бэлэглэх юм.

ХАМТДАА ХӨГЖЬЕ · ХАМТДАА СУРАЛЦЪЯ · ХАМТДАА МАНЛАЙЛЪЯ**

Share on facebook
Share on twitter
Share on telegram