ТӨГСӨЛТИЙН ДАРААХ 3 САРЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

_______________________________________________________________________

✍️Сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт 2026 оны 03 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 11-нийг дуустал хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

✍️Нярайн сувилахуй, Өрхийн сувилахуй, Сэргээн засахын сувилахуй, Мэс заслын сувилахуй, Эрчимт эмчилгээний сувилахуй, Клиник биохими судлалын мэргэшил эзэмшүүлэх сургалтад нийт 15 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж нарийн мэргэшил эзэмшлээ.

✍️Төгсөлтийн дараах мэргэшил эзэмшүүлэх сургалтад багшилсан багш нартаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram