АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙГ 2025-2026 ОНД ХҮНИЙ ИХ ЭМЧ, СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ТӨГССӨН ТӨГСӨГЧ ОЮУТНУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМ, СТАНДАРТ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус сургуулийг Хүний их эмч, Сувилагч мэргэжлээр төгссөн төгсөгчдөд ажлын байранд гарахаас өмнөх чиглүүлэх сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтаар:

– Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн харилцааны тухай

– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, мөрдөгдөж буй хууль эрх зүй

– Эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан, түүний бүрдүүлэлт, багц цагийн бүртгэл

– Салбарын хэмжээнд байгаа сул орон тооны мэдээлэл

– Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх үйлчилгээний стандарт сэдвүүдээр сургалт хийж, Эмийн Полисан болон Денк компаниуд эмийн мэдээлэл хүргэлээ.

Хамтран ажилласан: Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Дорноговь аймгийн Үйлдвэрчний хороо, эмийн компаниуддаа талархал илэрхийлье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram