Зочин илтгэлээр “Effect of the hypoglycemic activity on steroid induced insulin resistant rat by electroacupucture combined with Antrodia cinnamomea” сэдвээр М.Өнөрзул /ШУ-ны Доктор, Lhamour ХХК, Зөвлөх эм зүйч, 2006 оны төгсөгч/ илтгэл сонорлууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд:
“Алшаа говийн тойрогоос Дорноговийн эмийн ургамлуудын ангилалын судалгааны үр дүн” сэдвээр Ж.Энхтуул /ЭЗУ-ы магистр, 2006 оны “Эм найруулагч”-ийн ангийн төгсөгч/
“Эмэгтэйчүүдийн дундах Цусны ариун чанарын шинжилгээнд хийсэн дүн (2022-2026) сэдвээр С.Отгончимэг /2016 оны “Хүний их эмч”-ийн ангийн төгсөгч/
“Сахарын 3 сарын дундаж тодорхойлох, шинжилгээнд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр Т.Саранцэцэг /1996 оны “Сувилахуй”-н ангийн төгсөгч/
“Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг үнэлэх нь” сэдвээр С.Мөнхтуяа /1986 оны “Эх баригч, бага эмч”-ийн ангийн төгсөгч/
“Дорнод аймгийн БОЭТ-ийн ажиллагсдын ажлын байран дээрх гар угаалтыг үнэлсэн нь” сэдвээр Д.Нэргүй /2016 оны “Сувилахуй”-н ангийн төгсөгч/
“Acupuncture for the Management of Low Back Pain” сэдвээр Д.Отгонбямба /2016 оны “Уламжлалт АУ-ы сувилахуй”-н ангийн төгсөгч/
“Өвдөгний үе солих мэс заслын дараах өвдөлт намдаах эмчилгээний үр дүнг харьцуулсан эмнэл зүйн судалгаа” сэдвээр Б.Оргодолчулуун /2006 оны “Хүний их эмч”-ийн ангийн төгсөгч/
“Түлэгдэлт болон арьс нөхөх хагалгааны дараах шархны эмчилгээнд 0,7%-ийн тамедины уусмалтай аргаах боолт ба мөнгөжүүлсэн тосон боолтын үр дүнг харьцуулсан судалгаа” сэдвээр Ч.Адъяасүрэн /2016 оны “Сувилахуй”-н ангийн төгсөгч/ нар тус тус хуралд илтгэл хэлэлцүүлсэнд талархал илэрхийлж, цаашдын эрдмийн их ажилд нь амжилтыг хүсье.











