ОЮУТНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй Хүний их эмч, Сувилахуйн бакалавр, Сувилагч, Лабораторын техникчийн хөтөлбөрийн I дамжааны 120 гаруй оюутан “Оюутны тангараг” өргөх ёслолын арга хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Тус ёслол нь шинээр элсэн суралцаж буй оюутнуудын хувьд мэргэжлээ эрхэмлэн дээдлэх, суралцах үүрэг, хариуцлагаа ухамсарлах, ирээдүйн мэргэжилтэн болох замналаа эхлүүлж буй утга учиртай үйл явдал боллоо.

Арга хэмжээний үеэр дөрвөн улирлын турш сурлагаараа манлайлан, 3.4 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж, болзол хангасан оюутнуудад Захирлын нэрэмжит 500,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгож, батламж гардууллаа.

Захирлын нэрэмжит тэтгэлэгт:

1. Хүний их эмчийн V дамжааны оюутан Мөнхбатын Алтанзул

2. Хүний их эмчийн V дамжааны оюутан Эрдэнэбаатарын Сарантуяа

3. Лабораторын техникчийн III дамжааны оюутан Золбаярын Түшиггүн нар шалгарлаа.

Мөн сурлага, урлаг, спорт болон нийгмийн идэвх, оролцоогоороо бусдыгаа манлайлан, сургуулийн болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон оюутнуудыг дараах номинацаар шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Шилдэг оюутнууд:

1. Хүний их эмчийн VI дамжааны оюутан Саулегийн Ергулан

2. Хүний их эмчийн VI дамжааны оюутан Одбаярын Уугангэрэл

3. Хүний их эмчийн IV дамжааны оюутан Ганбатын Есөнжин

4. Хүний их эмчийн V дамжааны оюутан Д.Мөнх-Оргил нар тус тус шалгарлаа.

Энэхүү арга хэмжээ нь оюутнуудын сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжих, амжилт бүтээлийг нь үнэлэн урамшуулах, мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай ирээдүйн мэргэжилтэн төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Нийт оюутан залуусдаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт, эрдэм номын их үйлсэд нь арвин их амжилт хүсэн ерөөе!

Share on facebook
Share on twitter
Share on telegram