АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ    

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

  1. АШУҮИС-ийн салбар сургуулийн номын сангийн  гол зорилго нь номын сангийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх орчин нөхцлийг хангаж, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд үндэслэн уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц сан хөмрөгтэй, бие даан суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
    1. Номын сан нь анагаахын шинжлэх ухааны монгол болон гадаад хэл дээр  хэвлэгдсэн  чухал шаардлагатай ном, сурах бичиг, сэтгүүл, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний бүтээлээр фондоо  баяжуулж, багш, ажилтан, оюутан, эмч нарт үйлчлэх, мэргэжлийн чиглэлийн шинэ ном зохиол, сурах бичгийг сурталчлах, ЭМШУТНС болон бусад номын сангуудтай хамтран ажиллах үндсэн үйл ажиллагааг баримтална.
    1. Номын сан нь Монгол улсын хууль дүрэм түүнд нийцүүлж гарсан дүрэм журам, эрхийн акт, стандартыг дагаж мөрдөнө.
    1. Тус номын сан нь номын сангийн тэмдэгтэй байна.

ХОЁР.  НОМЫН САНГИЙН ҮҮРЭГ

  • Номын фондыг мэргэжлийн болон эрдэм шинжилгээний бүтээл, ном, сэтгүүлээр байнга баяжуулах, шинэ номын мэдээллийг хүргэх
    • Номын фондыг баяжуулахдаа сургалтанд эрэлт хэрэгцээтэй ном сурах бичиг, гарын авлагыг алба, тэнхим болон багш нараас захиалга авч төсөвт суулгасан байх.
    •  Номын санд байгаа ховор болон оюутны сургалтанд байнга өргөн хэрэглэгддэг ном, сурах бичгийг электрон хэлбэрт шилжүүлж цахимаар унших боломжийг хангаж ажиллах
    • АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн багш нарын гаргасан эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл, сургалт арга зүйн материал, диссертаци, гар бичмэлийн эх болон цахим хувийг авч цахим  программд оруулах, ашиглуулах
    • Оюутан, мэргэжигч эмч, багш, сургуулийн албан хаагчдад ном, бусад хэвлэл, онлайн мэдээллийн санг ашиглах арга зүйн зөвлөгөө өгдөг байх
    • Номын сангийн эрүүл ахуйн болон уншигчид, үйлчлүүлэгчдэд таатай орчныг бүрдүүлэх
    • Галын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
    • Сургуулийн захиргаанаас баталсан ажлын цагийн хуваарийг чанд мөрдөх
    • Үйлчилгээний дэвшилтэт шинэлэг арга барилыг хэрэглэж, зөв боловсон,

соёлтой, хөнгөн шуурхай үйлчлэх зарчмыг баримтлах

  • Номын сангийн каталоги, карт, дансыг зохих журмын дагуу хөтлөх
    • Номын санчдын мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж, туршлага судлах,

сургалт,  семинарт оролцуулах

2.12      Номын нэгдсэн, нэг бүрчилсэн бүртгэл болон бусад холбогдох данс

      бүртгэлийг тогтмол   хөтлөх

2.13      Номын сангийн үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд журмын

              дагуу  гаргах

ГУРАВ. НОМЫН САНГИЙН ЭРХ

3.1.      Номын сан хөмрөг нь номын сангийн өмч бөгөөд нэг бүрчлэн тооллогыг 3 жил тутам явуулж, илүүдэл болон уншлагаас гаргах, актлах  номын тухай саналыг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн захиргаанд танилцуулан шийдвэрлүүлэх

3.2.      Номын санд байгаа ховор ном, сурах бичгийг электрон хэлбэрт шилжүүлж хадгалах

3.3.      АШУҮИС– ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн багш нараас гаргасан эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл сургалт заах арга зүйн материал, диссертаци, бакалаврын дипломын ажил зэрэг гар бичмэл, цөөн тоогоор хэвлэгдсэн ховор ном зохиол, баримт бичгийг цуглуулан бүрдүүлж авах

3.4.     Номын фондод шаардлагагүй ном бүтээл худалдан авахаас татгалзах

3.5.      Уншигчдыг номын цаасан болон электрон каталоги түүнийг ашиглах арга, номын сангийн үйл ажиллагаа, ном зүйн талаар мэдээллээр хангах  

3.6.      Номын сангийн ном ашиглах журам зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх, хохирлыг төлүүлэх /номын сангийн ном ашиглах журмын дагуу/ арга хэмжээ авах

3.7.      Номын сангийн үйлчилгээний тарифын дагуу төлбөрт үйлчилгээг явуулах

ДӨРӨВ.  НОМЫН САНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.      Номын сан нь Номын сан, мэдээлэл технологи, дотоод хяналтын албанд харъяалагдана.

4.2.      Номын сан нь доорх үйлчилгээг явуулна.

– Уншлагын танхимын үйлчилгээ

– Гэрээр ном олгох үйлчилгээ

– Эрдэм шинжилгээний бүтээлийн үйлчилгээ

– Интернет үйлчилгээ /төлбөргүй/

– Хэрэгцээт материалыг хувилах, олшруулах үйлчилгээ / төлбөртэй/

– Уншигчдын дунд мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн ажил зохион

   байгуулах

4.3.    Номын сан нь алба, тэнхимүүд, түшиц эмнэлэг, оюутны нийгэмлэг зэрэг байгууллага, нэгжүүдтэй хамтран ажиллаж, номын сангийн зөвлөл байгуулан ажиллуулж уншигч, дэмжигч болон олон нийтийн оролцоог хангаж  ажиллана.

ТАВ.УНШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1.      Уншигчийн эрх:

5.1.1   Сургуулийн  багш, ажилтан, оюутан суралцагсад номын санд бүртгэлтэй болсноор номын сангаар үйлчлүүлэх эрх нээгдэж үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

                  5.1.2   Тохилог орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх

5.1.3   Электрон болон цаасан каталогиос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон  ном, хэвлэлийг авч ашиглах

5.1.4. Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бvтээгдэхvvн, мэдээллийг тодорхой

          хугацаагаар авч ашиглах, лавлагаа ном зvйн мэдээллийн үйлчилгээ хийлгэх

5.1.5. Номын сангийн vйл ажиллагааны талаар өөрийн санал хvсэлтээ илэрхийлэх

5.2.      Уншигчийн үүрэг:

5.2.1.   Уншигч номын сангийн дотоод дүрэм журмын дагуу үйлчлүүлэх

5.2.2.   Номын сангаас авсан ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн

           бүтэн  байдлыг хариуцах

5.2.3    Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх

5.2.4.   Ном зохиол, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэхгүй, нугалахгүй, урж  таслахгүй,     зурахгүй, зураг бүдүүвчийг хуулбарлахгүй, эрдмийн  бүтээлийг гар утас ашиглан татаж авахгүй байх

5.2.5.   Номыг үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд зохих журмын дагуу төлж номын  санг хохиролгүй болгох

ЗУРГАА. НОМЫН САНЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Номын санч нь уншигчдад шаардлагатай эх сурвалж мэдээллээ олж авахад нь идэвхтэй зуучлагч байна.

  • Номын санч өөрийн хариуцсан хэсгийн ном хэвлэлийн бүтээгдэхүүн, эд аж

            ахуйн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцна.

  • Уншигчдад хөнгөн шуурхай, эелдэг, боловсон үйлчилнэ.
    • Номын санчийн хариуцлагагүйгээс ном үрэгдүүлсэн тохиолдолд журмын

            дагуу төлж барагдуулна.

  • Уншлагын танхимын дэг журам, ариун цэвэрт хяналт тавина.
    • Номын сангийн дүрэм журмыг баримтлан ажлын цагийг нягт баримтлан

            ажиллана.

6.6.   Ажлын байрны орчин нөхцөл, эрүүл ахуйн талаар удирдлагад өөрийн санал бодлыг        хэлэх дамжуулах, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангуулах эрхтэй

6.7.     Номын сангийн дүрэм журмыг зөрчсөн үйлчлүүлэгчид шаардлага тавих эрхтэй.

НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Журмын зорилго нь номын сангийн үйл ажиллагааг зохицуулж, үйл ажиллагааг сайжруулах
    1. Сургуулийн оюутан, багш,  эрдэм шинжилгээний ажилтан, сургуулийн ажилтан, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд хамрагдаж  буй эмч, эмнэлгийн ажилтан нарт  номын сангийн үндсэн үйлчилгээг сургуулийн үнэмлэхийг үндэслэн үнэ төлбөргүй үзүүлнэ

ХОЁР. УНШИГЧ БҮРТГЭХ

2.1. Номын сангийн уншигчийн үнэмлэх олгоход дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Оюутны үнэмлэх

б)   Иргэний үнэмлэх

в)   Цээж зураг /сүүлийн үеийн/

г)    Үнэмлэхний хураамж 1500 төгрөг

2.2. Номын сан уншигчийн үнэмлэх,  иргэний үнэмлэхээр үйлчилнэ.

2.3. Уншигчийн үнэмлэхийг бусдад дамжуулахыг хориглоно.

2.4. Уншигчийн үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн эрхлэгчид

       шалгуулж өөрийн буруугаас үрэгдүүлсэн бол дахин үнэмлэх үнээр нь олгоно.

2.5. Төгсөх курсын оюутан, ажлаас гарч байгаа багш, ажилтнууд  номын сантай тооцоо   

       дуусгаж  тойрох хуудас зуруулж, уншигчийн үнэмлэхийг хураалгана.

ГУРАВ. НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

3.1. Уншлагын танхимын үйлчилгээ

3.1.1.   Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ уншигчийн болон иргэний үнэмлэхийг    номын санчид  шалгуулж, суудлын дугаар авч үйлчлүүлнэ.

3.1.2. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, хоорондоо ярих, идэж уух зүйл авч орох,    

            гар утсаар ярих, тоглох,  номын сангийн эд зүйлийг эвдэж  гэмтээх, бохирдуулахыг   

            хориглоно.

3.1.3.   Уншлагын танхимд суудлын дугаар авсан уншигчдад чөлөөт сонголттой уншлагын танхимаас 1 удаад  5 хүртэлх номыг  /төрлөөс 1 ширхэгийг /олгоно

3.1.4.   Уншлагын танхимаас ном зөвшөөрөлгүй авч гарахыг хориглоно.  Зөвшөөрөлгүй ном авч гарсан тохиолдолд 30-90 хоног хүртэлх хугацаагаар номын  сангаар үйлчлүүлэх эрхийг хасна.

3.1.5.   Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан олшруулахдаа  номын санчаас зөвшөөрөл авч, зөвхөн номын сангийн хувилах үйлчилгээгээр үйлчлүүлнэ.

3.1.6.   Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж тасдан

гэмтээсэн тохиолдолд “Номын сангийн ном нөхөн төлөх журам’’-ын дагуу хохирлыг барагдуулна.

3.2.  Гэрээр ном олгох үйлчилгээ

3.2.1.   Оюутан  иргэний үнэмлэх, уншигчийн үнэмлэх,  багш, ажилчдад  ажлын газрын үнэмлэхийг үндэслэн гэрээр ном олгоно.

3.2.2.   Даваа- Баасан гаригт оюутанд нэг удаад 2 хүртэлх номыг 3 хоногийн хугацаатай, багш, ажилчдад нэг удаад 3 хүртэлх номыг 3-30 хоногийн хугацаатай олгоно.

  • Сан хөмрөгт байгаа нэг хувьтай ном сурах бичиг, гар бичмэл, нэвтэрхий толь, толь бичиг, лавлах, диссертаци, магистрын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээл, тогтмол хэвлэл, цахим хэвлэл /CD, DVD/-ийг гэрээр олгохгүй, зөвхөн уншлагын танхимд сууж уншина.
    • Амралтын өдрүүд нь гэрээр ном олгосон хугацаанд тооцогдоно.
    • Бүх нийтийн амралтын өдөр болон улс орныг хамарсан онцгой дэглэм, нөхцөл байдлын улмаас гэрээр авсан номоо буцаах боломжгүй үед номыг хугацаа хэтрүүлсэнд тооцохгүй ба торгууль тавихгүй.
    • Гэрээр ном аваад хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам нэг номонд 1000 төгрөгний төлбөр төлнө.

3.2.7. Ном үрэгдүүлсэн тохиолдолд номын санчид мэдэгдэх ба үрэгдүүлсэн номын төлбөрийг нэг сарын дотор ном нөхөн төлүүлэх журмын дагуу төлж барагдуулна.

3.2.8.  Заасан хугацаанд номын тооцоог хийгээгүй бол номын сангаар үйлчлүүлэх эрхийг хасаж Сургалтын албанд мэдэгдэнэ.

3.3.      Интернет танхим, цахим номын сангийн үйлчилгээ

3.3.1.  Номын сангийн интернет танхимаар иргэний үнэмлэх, уншигчийн үнэмлэхээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

3.3.2.   Интернетийн үйлчилгээг авахдаа номын санчид бүртгүүлж, суудлын дугаар авна.

3.3.3.   Интернет танхимын тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээсэн тохиолдолд нөхөн  төлүүлнэ.

3.3.4  Цахим номын сангийн үйлчилгээ нь цахим сан хөмрөг бүрдүүлэх, цахим катологи ашиглах, цахим ном сурах бичиг, сэтгүүл, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл унших, цахим мэдээллийн сан ашиглах, мэдээлэл хайх, арга зүйн зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.

 3.3.5   Ном сурах бичгийг цахим хэлбэрээр уншуулахдаа Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хууль, Номын сангийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг мөрдөнө. 

3.3.6    Эрэлт хэрэгцээтэй дахин хэвлэгдэх боломжгүй ном сурах бичиг болон зохиогчийн хүсэлт, зөвшөөрлийн дагуу шаардлагатай ном сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүнийг цахим санд оруулан уншигчдад уншуулна.

3.3.7   Зохиогчийн эрхийн зөрчилгүй, нийтэд зориулагдсан, нээлттэй ашиглах боломжтой хэвлэлийн бүтээгдэхүүнийг цахим санд оруулна.

3.3.8   Цахим номын сангийн үйлчилгээ үзүүлэхдээ уншигчдын мэдээллийн нууцлалыг хамгаалж, бусдад задруулахгүй байх

3.3.9   АШУҮИС-ийн багш, суралцагч, ажилтан нарт сургуулийн үнэмлэх, бүртгэлийг үндэслэн цахим номын сан, цахим мэдээллийн сан ашиглах эрх авах хүсэлтийг цахимаар хүлээн авч  үйлчилгээ үзүүлнэ.

3.3.10 Цахим ном сурах бичгийг  1-7 хоног, эрдмийн зэрэг хамгаалсан цахим бүтээлийг 1-3 хоногийн хугацаатай уншуулна.

3.4. Лавлагаа, номзүй мэдээллийн үйлчилгээ

3.4.1.  Номын сангийн үйл ажиллагаа, цахим катологи, мэдээллийн сан ашиглах талаар мэдээлэл өгөх

3.4.2.  Катологи, картын сан зохион байгуулах, бүртгэн мэдээлэх номзүйн бүртгэл хийх, ном, сэтгүүлийн өгүүлэл, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийн сэдэвчилсэн номзүйн мэдээлэл боловсруулан  лавлагаа,  мэдээлэл өгөх

3.4.3   Ном зүйн лавлагаа, мэдээллийн санг эрдэм шинжилгээний бичиг, тогтмол хэвлэлийн өгүүллийн  сан,  цахим болон цаасан лавлагааны сан бүрдүүлэх

3.4.4   Номын санд шинээр ирсэн ном сурах бичиг, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийг тогтмол мэдээлэх, сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгуулах, фонд сурталчилах

3.4.5.  Уншигчийн хэрэгцээт лавлагаа мэдээллийг аман, бичгээр, утас, цахим шуудан хэлбэрээр, веб хуудас, олон нийтийн сүлжээгээр түргэн  шуурхай өгөх, бүртгэл  хөтлөх       

3.5.      Номын сангийн ажиллах цагийн хуваарь

                        Уншлагын танхим

Даваа – Баасан гаригт           8:00-21:00.цаг
Бямба  гаригт                         10:00 –17:00 цаг

Ням гариг                              амарна

Интернет
                       Даваа – Баасан гаригт            8:00-21:00.цаг
                       Бямба  гаригт                          10:00 –17:00 цаг

Ням гариг                               амарна

Гэрээр ном олгох

            Даваа – Баасан гаригт          8:00 – 17:00 цаг

Бямба, Ням                            амарна.

ДӨРӨВ. НОМЫН САНГИЙН НОМ, ХЭВЛЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ

4.1.      Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхэд  Монгол улсын БСШУЯ-ны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө.

4.2.      Номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно.

4.3.      Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.

4.4.      Ном, сурах бичиг, хэвлэл, CD хэвлэмэл материалыг  үрэгдүүлсэн дараах байдлаар гэмтээсэн тохиолдолд нөхөн төлүүлнэ. Үүнд:
             -Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн

                        -Хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон

                        -Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн

                        -Зураг, схем, диаграммыг тасдаж авсан

                        -CD хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгүй  болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн  он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн  төлүүлж, хохирлыг барагдуулна.

4.5.      Номын ижил хувь олдоогүй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд нөхөн бүрдүүлэх шаардлагатай  номын жагсаалтыг үндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Нөхөн бүрдүүлэх шаардлагатай номын жагсаалтыг жил бүр номын сангаас шинэчлэн гаргана.

4.6.      Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD,  хэвлэмэл материалыг авахгүй.

4.7.      Тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.

4.8.      Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, үнийг харгалзан үзэж түүнтэй дүйцэхүйц 1 ширхэг номыг авна.

 4.9.     Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд  тухайн үеийн ханшаар үнийн дүнг гурав нугалан төлүүлнэ.

4.10.    Үрэгдүүлсэн ном, материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник  ажиллагааг  дахин гүйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж төлнө.

ТАВ. НОМ ХЭВЛЭЛИЙГ ДАХИН ҮНЭЛЭХ

5.1.     Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг баримтлана.

НОМЫН САНГИЙН НОМ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Монгол Улсын Номын сангийн тухай хуулийн 5.16.2 дахь заалт, Гэгээрлийн сайдын 1999 оны 65 тоот тушаалын хавсралтаар баталсан Дээд боловсролын байгууллагын номын санд тавигдах нийтлэг шаардлага, Монгол Улсын Сангийн  сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 11 дүээр сарын 10-ны єдрийн хамтарсан  357/406 дугаар тушаал “Ном хэвлэлийг дахин үнэлэх  журам”-ыг баримтлана.
    1. Энэхүү журмаар номын сангийн фонд бүрдүүлэлт, ном худалдан авах, хувиарлахыг  зохицуулна.
    1. Энэхүү журмын хэрэгжилтэнд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар               АУС-ын захирал, номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хамтран хяналт тавина.
    1. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ын багш нарын гаргасан сургалтанд хэрэглэж буй мэргэжлийн сурах  бичиг, гарын авлагаас номын сангийн үндсэн фондод нэг хувийг заавал хадгалуулна.
    1. Цөөн тоотой буюу ховор сурах бичгийг номын сангийн цахим хэлбэрт оруулан

            архивлан авах, дижитал номын  сангаар дамжуулан олны хүртээл болгох ба

            хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцна.

  1. Жил болгон шинээр худалдан авах болон цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай ном сурах бичгийн жагсаалтыг гаргаж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ын захирлаар батлуулна.

ХОЁР. НОМЫН САНГИЙН ФОНД БҮРДҮҮЛЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1.   АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн оюутны сургалтын төлбөрийн 1.5% – тэнцэх төсвийг номын сангийн фонд бүрдүүлэлтэд зарцуулна.

2.2.   Фонд бүрдүүлэх хөрөнгийн зарцуулалтыг сургуулийн  захирал, нягтлан бодогч хариуцна.

2.3.   Хандивын ном, сурах бичгийг ойрын фонд, үндсэн фонд, гэрээр олгоход хуваарилна.

2.6.   Номын санд шинээр ирсэн номыг 14 хоногийн дотор зохих журмын дагуу ангилан дансалж, номын сангийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, электрон катологид оруулан үйлчилгээнд гаргана.

2.7.   Шинэ номын мэдээ мэдээллийг веб сайтад байршуулж, шинэ номын үзэсгэлэнг тогтмол гаргаж  уншигчдын хүртээл болгоно.

НОМЫН САНГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮНЭ ТАРИФ

2021.09.01,                                                                                                            Сайншанд

д/дТөлбөрт үйлчилгээний нэр ҮнэТайлбар
1Номын сангийн уншигчийн үнэмлэх нээх1 удаа1500 
2Канон1 нүүр100 
3Баримт бичиг1нүүр200 
4Принтер1 нүүр100 
5Скайнер1 нүүр200 
6Люминатороор бүрэх1 нүүр500 
7Номын  нөхөн төлбөрийг мөнгөн  дүнгээр барагдуулахТухайн номын  үнийг 3 дахин нугалж төлөх
8Гэрээр ном авч хоног хэтрүүлсний торгууль1 хоног1000 
9Өнгөт принтер1 нүүр300 
Share on facebook
Share on twitter
Share on telegram