АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль бүсийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажил олгогч нартай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дорноговь аймаг дахь салбар АУС-нь говийн болон зүүн бүсийн Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг билээ.

Тус сургууль нь бүсийн аймгуудын Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга, удирдлагууд, ажил олгогчтай хамтран багш нар, төгсөх ангийн оюутнууд, одоо суралцаж буй оюутнуудтай уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, цаашид салбарын хүний нөөцийг бэлтгэх, элсэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, тасралтгүй сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийг Хүний их эмч, Сувилахуй бакалавр, Сувилахуй дэд бакалавр, Эм найруулагч, Лабораторийн техникч мэргэжлээр нийт 117 оюутан төгсөн ажлын байранд гарахад бэлэн болоод байна.

Бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.

Share on facebook
Share on twitter
Share on telegram