АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ НЬ ДАРААХ ТЭТГЭЛЭГ УРАМШУУЛЛЫГ ОЛГОНО.

Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, тусламж, урамшуулалд хамруулна.

ДдХөнгөлөлт тэтгэлэгийн нэрХөтөлбөрийн зэрэгШалгуур үзүүлэлт
1Буцалтгүй тусламжБакалаврБосго оноо 410
2Сувилагч мэргэжлээр суралцагчийн тэтгэлэгБакалавр ДипломБосго оноо 501
3Орон нутгийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлтБакалаврБосго оноо 410
4Оюутны хөгжлийн зээлБакалавр ДипломБосго оноо 600 Голч 2,8
5Зам зардлын тооцооБакалавр Диплом500км-ээс дээш зайтай
6Ерөнхий сайдын тэтгэлэгБакалавр ДипломСурлага болон спорт, урлагийн амжилтыг харгалзана
  • Сургуулийн дотоодын тэтгэлэг, тусламж, урамшуулалд хамруулна.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын хими, биологийн хичээлийн дундаж онооны нийлбэр 720-с дээш тохиолдолд 1-р дамжааны сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө.
  • Шинээр элссэн оюутанд дотуур байрны төлбөрийг 10% хөнгөлнө.
  • Бүтэн өнчин оюутанд дотуур байрны төлбөрийг 50% хөнгөлнө.
  • Дөрвөн урирал дараалан А, В үнэлгээтэй суралцсантохиолдолд сурлагын голч дүнг харгалзан 500.000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
  • Нэг гэр бүлээс 2 ба түүнээс дээш оюутан тус сургуульд суралцаж байгаа, тухайн өрхийн нэг суралцагч 3,0-с дээш голч дүнтэй суралцсан бол уг оюутанд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20%-г хөнгөлнө.
  • Улсын чанартай олимпиад, тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцож амжилт гарган энхий 3-н байрт шалгарсан тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээн, эрдмийн хурал, спортын тэмцээнд  оролцоход сургуулиас томилолт олгоно.
Share on facebook
Share on twitter
Share on telegram