БАГШИЙН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ .

АШУҮИС-ийн салбар сургуулиудын “Багшийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн нээлт, сургалтын үйл ажиллагаа 2023 оны 02 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.

АУ-ны Доктор, дэд профессор, ТСБЗГ-ын дарга Б.Дамдиндорж, НУ-ны Доктор, дэд профессор ТӨСБЗГ-ын дарга С.Хандмаа, АУ-ны Доктор, Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар, АУ-ны Доктор, дэд профессор, МДИ-ийн захирал Т.Баясгалан, АУ-ны Доктор, профессор, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч А.Товуудорж, АУ-ны Доктор, Эрдмийн сургуулийн эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч Ц.Сарнай, СУ-ны Магистр, НЭМС-ийн Эпипмиологи, биостатистикийн тэнхимийн багш Х.Сэр-Од, АУ-ны Доктор, дэд профессор АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюунтөгс нарын баг бүрэлдэхүүн “Судалгааны арга зүй ба бүтээл хэвлүүлэх нь” модуль сургалтыг тус сургуулийн багш нар зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

Цаашид багш нарыг чадавхжуулах, эрдмийн зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, мэргэжлийн болон эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэхэд энэхүү “ Багшийн хөгжлийн хөтөлбөр” нь чухал ач холбогдолтой юм.

Share on facebook
Share on twitter
Share on telegram