СУРГАЛТЫН АЛБА
Зорилго:
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн сургалтын алба нь, АШУҮИС-ийн эрхэм зорилго, стратегийн зорилтуудтай нийцүүлэн, суралцагчдад чанартай дээд боловсрол олгох, сургалттай холбоотой бодлого, дүрэм, журам, зааврыг боловсруулж, мөрдлөг болгох ажлыг удирдан зохион байгуулах, сургалтын үйл явцыг тасралтгүй явуулах, нэгдсэн зохицуулалтаар хангах, сургалтын арга технологийг хөгжүүлэх чиглэлийг баримтлах, багш нарын тасралтгүй хөгжих үйл явц, тэдний бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, суралцахуй, сурган заах арга зүйн орчин үеийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, оюутанд зөвхөн мэргэжил эзэмшүүлэхээс гадна ёс зүй, харилцаа хандлагын өндөр соёлтой, урлаг спортын авьяас чадвартай, эрүүл мэнд бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хувь хүний хувьд хөгжиж чадсан орчин үеийн нийгмийн чиг хандлагад бүрэн нийцсэн мэргэжилтэнг бэлдэх зорилготой.
Үйл ажиллагааны чиглэл:
Нэг. Сургалтын бодлого, арга зүй
Сургалтын үйл ажиллагаа бодлого, төлөвлөлттэй холбоотой баримт бичгийг боловсруулах
Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр боловсруулалт, хэрэгжилтийг хянах
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд оруулах
Сургалтын ажлын үр дүн, гүйцэтгэл хэрэгжилтийн тайлан гаргах
Сургалтын чанарын удирдлага, үнэлгээг хэрэгжүүлэх
Дээд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль, Боловсролын магадлан итгэмжлэгдэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлагын тухай журам, БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн тогтоол, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан хууль тогтоомж, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн дотоод журмын хүрээнд сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлэх
Хоёр. Багшийн хөгжлийн бодлого, арга зүй
Багшийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр хангах
Багшийн хөгжлийг бодлогоор зохицуулах
Гурав. Оюутан дэмжих, удирдах, хөгжүүлэх
Суралцагчдад чиглэсэн үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээ авах
Төгсөгчид болон суралцагчдын мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, шаардлагатай тодорхойлолт мэдээллийг шуурхай гаргах
Оюутны эрүүл мэндийг дэмжих, үзлэгт хамруулах
Суралцагчдын улсын болон олон улсын тэмцээн уралдаан, олимпиадад оролцох боломжийг нэмэгдүүлэх, хамтран зохион байгуулах
Тайлан мэдээ, програм, архивлах ажлыг чиглэлийн хүрээнд хийж гүйцэтгэх
Зээл, буцалтгүй тусламж, оюутны тэтгэлэгт хамруулах
Оюутны байр, тэдний тав тух, орчин нөхцөлийг нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр судалгаа бүхий төлөвлөгөөт ажлыг хийх
Элсэгчдийн сурлагын чанарыг сайжруулах, бүртгэл мэдээллийг төгөлдөржүүлэх
Дөрөв. Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр
Хүний их эмч – 6 жил D091201
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 6 жилийн хугацаанд 207 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Хүний их эмчийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй – 4 жил D091301
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 130 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилагч – 3 жил C091301
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 106 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилагчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Эх баригч – 3 жил С091302
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 97 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Эх баригчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Лабораторийн техникч – 3 жил С091401
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 96 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Лабораторын техникчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Эм найруулагч – 3 жил С091601
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 95 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Эм найруулагчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй (шаталсан) – 1 жил В091301
Сувилагч (диплом), Эх баригч, Бага эмч, Уламжлалт анагаахын ухааны бага эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагчийн дипломын зэрэгтэй элсэгч 1 жилийн хугацаанд 32 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 09, 03 сард зохион байгуулдаг.
Тав. Төгсөлтийн дараах сургалт
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС нь ТДС-аар Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд багц цагийн богино хугацааны сургалтыг зохион байгуулдаг.
Үүнд:
Сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх сургалтаар:
Хүүхдийн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Нярайн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Өрхийн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Сэргээн засахын сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт
Гематологийн лаборантын мэргэжил дээшлүүлэх – 1сар
Богино хугацааны багц цагийн сургалтыг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран цахимаар, танхимаар, хосолсон хэлбэрээр зохион байгуулдаг.
Бүрэлдэхүүн:
Сургалтын албаны дарга
Б.Булгантуяа, АУ-ы магистр / bulgantuya@mnums.edu.mn /
Сургалтын албаны ахлах арга зүйч
Г. Энхцэцэг, АУ-ы магистр / enkhtsetseg.g@mnums.edu.mn /
Сургалтын албаны арга зүйч
Ч.Алтанчимэг, БУ-ы магистр / altanchimeg.ch@mnums.edu.mn /
Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан арга зүйч
О.Энхчулуун, БУ-ы магистр / enkhchuluun@mnums.edu.mn /
Сургалтын албаны оюутан хариуцсан арга зүйч
Ц.Идүүртогоо, БУ-ын магистр / iduurtogoo@mnums.edu.mn /
Сургалтын албаны оюутан хариуцсан мэргэжилтэн
Г.Баярмаа, ТУ-ын магистр / bayarmaa.ga@mnums.edu.mn /
БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
Багшийн овог, нэр: Бямба Булгантуяа
Багшийн албан тушаал: Сургалтын албаны дарга
Багшийн эрдмийн зэрэг: АУ-ы магистр
Багшийн холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаар:
bulgantuya@mnums.edu.mn, 88197794, 96022868
Ажил эрхэлсэн байдал:
2000-2004 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг “Зөвлөх поликлиник”-т
хавдар судлалын эмч
2004-2007 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын
нийгмийн бодлогын мэргэжилтэн, сүрьеэгийн төслийн
зохицуулагч
2007-2009 онд Эдийн засаг, хяналт үнэлгээний мониторингийн
албаны дарга
2009-2013 онд Оюутны албаны дарга
2014-2022 онд Багш
2022 оноос СА-ны дарга
Боловсрол: Дээд
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа: АУ, АУ-ы боловсрол
Заадаг хичээл: Нийгмийн эрүүл мэнд судлал
БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
Багшийн овог, нэр: Ганхүү Энхцэцэг
Багшийн албан тушаал: Сургалтын албаны
ахлах арга зүйч
Багшийн эрдмийн зэрэг: АУ-ы магистр
Багшийн холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаар:
enkhtsetseg.g@mnums.edu.mn , 99281703
Ажил эрхэлсэн байдал:
1993-2003 онд Дотор өвчин судлалын багш
2003-2009 онд Дотрын онош зүй, лабораторийн багш
2009-2013 онд Сувилахуйн тэнхимийн эрхлэгч
2013-2017 онд Дотрын онош зүй, лабораторийн багш
2017-2018 онд СА-ны арга зүйч
2018-2020 онд Дотрын онош зүй, лабораторийн багш
2020-2021 онд Эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч
2021-2022 онд Дотрын онош зүй, лабораторийн багш
2022 оноос СА-ны ахлах арга зүйч
Боловсрол: Дээд
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа: АУ, АУ-ы боловсрол
Заадаг хичээл: Дотрын онош зүй
БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
Багшийн овог, нэр: Чулуунзүрх Алтанчимэг
Багшийн албан тушаал: Сургалтын албаны арга зүйч
Багшийн эрдмийн зэрэг: БУ-ы магистр
Багшийн холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаар:
altanchimeg.ch@mnums.edu.mn, 91147719
Ажил эрхэлсэн байдал:
- онд Хүний нөөцийн арга зүйч
- онд Компьютерийн багш
2022 оноос СА-ны арга зүйч
Боловсрол: Дээд
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа: Боловсрол судлал, АУ
Заадаг хичээл: Компьютер, мэдээллийн технологи
БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
Багшийн овог, нэр: Отгонбаатар Энхчулуун
Багшийн албан тушаал: Сургалтын албаны хөтөлбөр
хариуцсан арга зүйч
Багшийн эрдмийн зэрэг: БУ-ы магистр
Багшийн холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаар:
enkhchuluun@mnums.edu.mn, 96611440
Ажил эрхэлсэн байдал:
2008-2009 онд Эм судлалын арга зүйч
2009-2010 онд Дадлагажигч багш
2010-2021 онд Сувилахуйн багш
2021-2022 онд Сувилахуйн тэнхимийн эрхлэгч
2022 оноос СА-ны хөтөлбөр хариуцсан арга зүйч
Боловсрол: Дээд
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа: АУ, АУ-ы боловсрол
Заадаг хичээл: Сувилахуйн ур чадвар
БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
Багшийн овог, нэр: Цэндбал Идүүртогоо
Багшийн албан тушаал: Сургалтын албаны оюутан
хариуцсан арга зүйч
Багшийн эрдмийн зэрэг: БУ-ын магистр
Багшийн холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаар:
iduurtogoo@mnums.edu.mn, 94998283
Ажил эрхэлсэн байдал:
2011-2016 онд Дадлагажигч багш
2016-2021 онд СА-ны оюутан хариуцсан мэргэжилтэн
2021 оноос СА-ны оюутан хариуцсан арга зүйч
Боловсрол: Дээд
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа: Боловсрол судлал
Заадаг хичээл: Эдийн засгийн онол
БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
Багшийн овог, нэр: Батгариг Хаш-Эрдэнэ
Багшийн албан тушаал: Сургалтын албаны оюутан
хариуцсан мэргэжилтэн
Багшийн эрдмийн зэрэг: Эрх зүйч, бакалавр
Багшийн холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаар:
khasherdene@mnums.edu.mn, 96737771
Ажил эрхэлсэн байдал:
2016-2017 онд Өрмийн туслах ажилтан
2017-2022 онд Саран хөхөө театрт бүжигжин хяналт шинжилгээний мэргэжилтэн
2022 оноос Дорноговь АШУҮИС СА-ны оюутан хариуцсан мэргэжилтэн
Боловсрол: Дээд
Эрдэм шинжилгээний чиглэл, хамтын ажиллагаа: Боловсрол судлал