Эм зүй Био-Анагаахын тэнхмээс зохиогдон явуулсан ‘Цэвэр халад мэргэжлийн бахархал’ аян өндөрлөлөө. Энэ хүү аяны маань зорилго нь халад хувцасаа зөв цэвэрхэн бүрэн өмсөж хэвших анги хамт олны нэгдэл мэргэжлээрээ бахархах зүй тогтолыг сануулах хэвшүүлэх зорилгоор 14 хоногын хугацаанд явагдлаа. Энэ хугацаанд анги групп багш нар аяндаа идэвх гаргаж бусдыгаа уриалж оролцож байгаа нь сайшаалтай байлаа. Ангиудыг шүүн явуулахдаа ангийн халад жигдрэлт, бүрэн цэвэр зөв өмсөх хичээлийн идэвх ирц оролт гаралт сургуулийн орчинд биеэ авч явах байдал аяндаа оролцох идэвх гээд үзүүлэлтүүдээр дүгнэлээ, анги бүр идэвх санаачлагатай оролцлоо.
” Тэргүүн ангиар:
Сувилахуйн тэнхмийн Б. Наранжаргал багштай Сувилагчын 3 дугаар дамжаа
” Дэд тэргүүн ангиар:
Эмнэл-Зүйн тэнхмийн Д.Цэрэннадмид багштай Анагаахын 5 дугаар дамжаа
” Гутгаар тэргүүн ангиар Суурь Шинжлэх Ухааны тэнхмийн Ч. Энхжаргал багштай Анагаахын 2 дамжаа эзэлэж
“Соёлыг түгээгч” багшаар сувилахуйн тэнхмийн багш Д.Гүнжидмаа багш тодорлоо.
Гар зургийн уралдаанд:
Нэгдүгээр байранд Сувилагчын 1 дамжаа Д.Хонгорзул
Хоёрдугаар байранд Сувилагчын 1 дамжаа Т.Жанаргул
Гуравдугаар байранд Анагаахын 2 дамжаа Г.Гэрэлцэцэг нар эзэлсэн байна.
Тусгай байранд Анагаахын 6 дамжаа М. Төгөлдөр нар шалгарлаа.
Био-Анагаахын тэнхим.