ҮХороо товч танилцуулга 2017-2021

АШУҮИС-ийн Дорноговь салбар Анагаах Ухааны Сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны товч танилцуулга

Манай сургууль 1962 онд анх Анагаах Ухааны Дунд Сургууль нэртэйгээр байгуулагдсан. Манай Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь салбар Анагаах Ухааны Сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь 1962 оноос тасралтгүй ажиллаж байна. Нийт 74 гишүүдтэй.

Анагаахын үе үеийн ҮЭ-н хорооны дарга нар:

  • Мөнхийн Долгор 1962-1966
  • Норовын Мянгаа 1966-1976
  • Жамбын Базаррагчаа 1976-1994
  • Санжийн Жадамба 1994-2000
  • Цэвээний Тэрбиш 2001-2009
  • Бямбацогтын Насанжаргал 2009-2014
  • Батсүхийн Мөнхцэцэг 2014-2017
  • Адъяагийн Нямдаваа 2017-2019
  • Магсарын Чинзориг 2019-2021
  • Дүгэржавын Батцэцэг 2021-2-9

Манай ҮЭ-ийн хорооны зорилго:

Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдийн эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны  ашиг сонирхлыг  хамгаалах, үйл ажиллагааг өргөжүүлж гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, багш ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, ажиллах таатай нөхцөл бололцоог хангуулах

2014-2017 онуудад сонгогдсон сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид:

Б.Мөнхцэцэг-дарга

Ч.Алтанчимэг

У.Ууганбаяр

Б.Одончимэг

М.Отгон

Зурагт зүүн гар талаас: Тэргүүлэгчид Ч.Алтанчимэг, У.Ууганбаяр, Б.Мөнхцэцэг /дарга/, Б.Одончимэг, М.Отгон

2014-2017 онуудад Сургуулийн ҮЭ-ийн хороо дараахь ажлуудыг зохион байгуулсан.

Үүнд: Соёл олон түмний үйл ажиллагаа

Хөдөрмөрчдийн өдрийг тохиолдуулан “Эвтэй байхдаа хүчтэй” өдөрлөг

МҮЭ-ийн 100 жилийн ойн туг аялуулах аян, эмч, сувилагч багш нарын баярыг тохиолдуулан “Эрүүл биед саруул ухаан” өдөрлөг

МҮЭ-ийн ойг угтсан АҮЭ-ийн холбооны нэрэмжит ”шидэт бөмбөг” гар бөмбөгийн тэмцээн,

“Цэцэн бэрийн нүүдэл” шатрын тэмцээн

МҮЭ-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион явуулсан “Эмэгтэйчүүд эрүүл аюулгүй ажлын байр” сургалт

ХАБЭА-ийн мэргэшсэн ажилтан бэлтгэх 40 цагийн сургалтанд хамрагдсан.

Бүх багш нарт:”Эрүүл мэндийн байгууллагад судалгаа хийх, мэдээллийг шинжлэх аргазүй” сэдэвт сургалтыг 2017 оны 9 сарын 26нд зохион байгуулсан.

Анхан шатны ҮЭ-ний хорооны нягтлан бодогч нарыг чадавхжуулах сургалтанд нягтлан бодогчоо хамруулсан.

2019-2021 онуудад сонгогдсон ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид:

М.Чинзориг-дарга

Д.Батцэцэг

Ю.Байгалмаа

О.Шижиртуяа

Ч.Ариунжаргал

2019-2020 онуудад Сургуулийн ҮЭ-ийн Хорооны зохион байгуулсан үйл ажиллагаа:

  • Урьдчилан сэргийлэх үзлэг
  • Хамтын гэрээний хурал хийсэн
  • 2 өргөдөл гомдол шийдвэрлэсэн
  • Ажилтны хүсэлтээр ажлын багаж хэрэгсэл /шалны модууд/ ажилчдад олгуулсан.
  • Шагнал урамшуулал-9
  • Сургалтанд хамрагдсан -4
  • Баярын үйл ажиллагаанд -2
  • Ковид-19 дархлаажуулалт-1

2020 оны 11 сарын 6-нд Хамтын гэрээг Сургуулийн захиргаанд танилцуулан санал солилцон бэлэн болсон.

Аймгийн ҮЭ-ийн Холбооны сургалтанд М.Чинзориг дарга, тэргүүлэгч Ю.Байгалмаа нар хамрагдсан.

2020 оны намрын Сургуулийн нийт багш нарын баяраар тэмцээн уралдаан зохион байгуулсан.

2019 оны Шинэ жилээр АҮЭХ-ийн шагнал гардуулсан нь:

2020 оны 6 сарын 1 Хүүхдийн баяраар нийт гишүүдэдээ бэлэг гардуулсан.

Ковид-19 халдварын эсрэг витаминжуулалтыг нийт гишүүдэдээ хийсэн.

2020 оны Шинэ жилээр АҮЭХ-ны шагналаар шагнав.

2021 оны 1 сард 2 тэргүүлэгчид өөр ажилд шилжин ажиллах болсон тул нөхөн сонгуулийг цахимаар нийт гишүүдийн дунд зохион байгуулсан. Багш Б.Наранжаргал, ажилтан М.Бат-Эрдэнэ нар сонгогдлоо.

Share on facebook
Share on twitter
Share on telegram