АШУҮИСургуулийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Санхүүгийн алба

Зорилго:

     Тус алба нь  үйлчлүүлэгч  багш, ажилтан албан хаагчид, оюутан залууст хөнгөн  шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг  хүргэж АШУҮИС-ийн дунд болон богино хугацааны төлөвлөгөөний зорилго, зорилтууд, захирлын үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төсөв боловсруулахад санал өгөх, батлагдсан төсвийн дагуу зарцуулалт хийх, төсвийн зарцуулалтыг үнэн зөв бүртгэх, санхүүгийн тайлан гаргах, тайланд шинжилгээ хийх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

Нэг. Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан

  • АШУҮИС-ийн Эрхэм зорилго болон хөгжлийн стратеги чиглэлийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах  эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг тооцож хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, материаллаг баазыг  бэхжүүлэхэд үйл  ажиллагаагаа чиглүүлэн  сургуулийн эдийн засгийн хүчин чадлыг байнга дээшлүүлэх, сургуулийн жил бүрийн үйл ажиллагааны тайлан, мэдээ гаргах, өмч хөрөнгийн бүрэн бүтэн  байдал, ашиглалтад хяналт тавих, өр авлага үүсгэхгүй байх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн  ажиллаж байна.

Хоёр. Хууль тогтоомжийн хэрэгжилт

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх;
  • Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудыг дагаж мөрдөх, эрх зүйн хэм хэмжээ, баримт бичиг/тушаал, тогтоол, захирамжийг бүртгэх;
  • Байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, үр нөлөөг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг багасгах, гүйцэтгэлийг сайжруулах боломж, нөөцийг илрүүлэх, амжилтыг ахиулах;
  • АШУҮИС-д мөрдөгдөх дүрэм, журмуудыг  боловсронгуй болгох санал боловсруулах, шинэчлэх;

Гурав. Захиргаа, мэдээлэл

  • Статистик мэдээллийн бодит байдал, боловсруулалт гүйцэтгэлийг сайжруулах;
  • Удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, мэдээллээр хангах;
  • Санхүү, эдийн засгийн газрын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх; 
  • Захиргаанаас гарч буй зохион байгуулалтын болон мэдээлэл лавлагааны баримт бичгүүдийг боловсруулах, баталгаажуулах, мэдээлэх, хүргүүлэх бүрдүүлэх;

Бүрэлдэхүүн:

 Овог нэрЗэрэг цолАлбан тушаалМэргэжил
1Александр АззаяаБакалаврАхлах нягтлан бодогчНягтлан бодогч
2Бүдмаа УугантуяаБакалаврАж ахуйн няравТөрийн захиргааны удирдлага

Ахлах нягтлан бодогч

Аж ахуйн нярав

Share on facebook
Share on twitter
Share on telegram