АШУҮИС-ИЙН БАГШ, ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН 7-Н ТӨРӨЛТ СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Жил бүр уламжлал болгон зохиогддог АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын арга хэмжээ 2025.01.27-2025.01.31-ны хооронд 5 хоногийн турш АШУҮИС-ийн спорт заал болон Спортын төв ордны зааланд амжилттай сайхан явагдаж өнгөрлөө. Спортын арга хэмжээнд бүрэлдэхүүн болон салбар сургууль, эмнэлэг, хүрээлэнгийн нийт 25 байгууллагаас 13 хамтарсан багийн 718 тамирчид 7 төрөлд 169 багц медалын төлөө өрсөлдлөө. Энэ жилийн хувьд спортын төрөлд Ажлын байрны дасгал болон Дартс-ны төрөл нэмэгдснээрээ шинэлэг байж чадлаа.

Сувилахуйн сургууль нь гурван жил дарааллан цом хүртсэнээрээ үүрд хадгалах эрхтэй боллоо. АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын арга хэмжээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа эрүүл энх, сайн сайхан, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ!

Share on facebook
Share on twitter
Share on telegram