Энэхүү лиг нь оюутнуудын бие бялдарыг хөгжүүлэх, авьяас чадварыг дэмжих, ёс суртахуун гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах, хамтач, нийтэч соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
Тус лигийн хүрээнд эрэгтэй-47, эмэгтэй-25, нийт-72 оюутнууд 9 баг болон багш нараар ахлуулан оролцсон лиг маань амжилттай болж өндөрлөлөө.
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр Лундаа ахлагчтай Thunder баг
2-р байр Тэмүүлэн ахлагчтай Dazzle баг
3-р байр Анхбаясгалан ахлагчтай Medical MVP баг
Шилдэг тоглогчид
-Улирлын MVP Medical MVP багийн тоглогч Анхбаясгалан
-Өсөх ирээдүйтэй Thunder багийн тоглогч Дэлгэрбуян
-Шилдэг хамгаалагч Thunder багийн тоглогч Г. Тэмүүлэн
-Шилдэг довтогч Dazzle багийн тоглогч Алтан-Оргил
-Шилдэг холбогч Dazzle багийн тоглогч С. Тэмүүлэн
-Final MVP Thunder багийн тоглогч Лундаа
Эмэгтэй багийн төрөлд:
1-р байр Пүрэвцэцэг ахлагчтай Falcons баг
2-р байр Өнөрбаяр ахлагчтай Storm баг
Шилдэг тоглогчид
-Улирлын MVP Storm багийн тоглогч Өнөрбаяр
-Өсөх ирээдүйтэй Storm багийн тоглогч Урангоо
-Шилдэг хамгаалагч Storm багийн тоглогч Номин
-Шилдэг довтогч Falcons багийн тоглогч Төгсжаргал
-Шилдэг холбогч Falcons багийн тоглогч Энэрэл
-Final MVP Falcons багийн тоглогч Мөнхцацрал
Нийт оюутан залуусдаа спортын өндөр амжилт хүсье.








