АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН “ОЮУТАН” ТҮШИЦ ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЗОРИЛГО

Оюутан түшиц эмнэлэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цогц чадамжтай хүний нөөц, үйлчлүүлэгчдийн эрхийг дээдлэн сэтгэл ханамжтай, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорилго тавин ажиллаж байна

ЗОРИЛТ

  • Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах
  • Урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх
  • Хүний нөөц, боловсон хүчний тоог нэмэгдүүлэх
  • Тоног төхөөрөмж сайжруулах шинчлэх

Тус эмнэлэг нь дараах чиглэлээр эрүүл мэндийн тусламжийг ард иргэд албан байгууллага, оюутан залуучуудад үзүүлж байна.

Манайх хамт олон

  • 100% магистрын зэрэгтэй
  • Клиникийн профессор
  • Ахлах, Тэргүүлэх зэрэгтэй

Нийт-19 эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг

  1. Үзлэг
  2. Оношлогоо
  3. Эмчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр

Нийгмийн эрүүл мэндийн сайн сайхын төлөө

  • Явуулын амбулаторийн үзлэг дэлхийн хэмжээний тэмдэглэлт өдрүүдийг аймаг орон нуигийн иргэдийн дунд зохион байгуулдаг.

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд

  • ААН, албан байгууллага, ЕБС, СӨБ, оюутан залуучуудад, ард иргэдэд танхим болон цахим хэлбэрээр мөн өөрийн фэйж хуудсаар дамжуулан подкасть видео контент бэлтгэж ард иргэдэд мэдээлэл хүргэдэг

Дархлаажуулалт

  • Улирлын чанартай томуу ТТӨ, Шинэ болон дахин сэргэж буй халдваруудын урьдчилан сэргийлэхм дархлаажуулалтын ажлыг зохион байгуулдаг

Урьдчилан сэргийлэх үзлэг

  • Байгууллага болон ААН оюутан залуучуудын урьчилан сэргийлэх үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулдаг

Манай Оюутан түшиц үүдэн эмнэлэг нь аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өрх сумын эрүүл мэндийн төвүүд болон ижил үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг.

Share on facebook
Share on twitter
Share on telegram