Олимпиадад АШУҮИС-ийн АУС, Дорноговь аймаг дахь салбар АУС, АЧ АУИС, ЭТҮГЭН АУ-ны салбар, ИЗОУИС-ийн АУ-ны сургуулиудаас урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 10 багийн 60 оюутан оролцлоо. I үе шат Дотрын оношзүй 1, 2; Дотрын өвчин судлал; Радиологи; Мэс засал; Амилуулах суурь тусламжийн 6 өртөөтэйгөөр зохион байгуулагдсан ба шалгарсан шилдэг 6 баг II үе шат болох Дотрын өвчин судлал; Мэс засал; Амилуулах лавшруулсан тусламжийн өртөөгөөр баг бүрийн хоёр гишүүн хамтран даалгавар гүйцэтгэсэн нь онцлог байсан юм.
Шүүгчдийн багт АШУҮИС-ийн АУС-ийн МЗТ-ийн эрхлэгч АУ-ны доктор Б.Баатарсүрэн; УХСТ-ийн ахлах багш, АУ-ны магистр Ц.Найдансүрэн; ЯТМСТ-ийн багш, АУ-ны магистр С.Бурмаа; ДШСТ-ийн багш АУ-ны магистр Г.Нархажид; РТ-ийн багш, АУ-ны магистр С.Ваанчигсүрэн; МЯЭ-ийн ДНТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор А.Саруултүвшин; Ангиографийн эмч, АУ-ны магистр Д.Даваадалай; ЭЗТЛ-ийн БА-ын мэргэжилтэн, АУ-ны магистр З.Гэрэлцэцэг; Ач АУИС-ийн ДТ-ийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Дэчмаа; багш АУ-ны магистр Б.Золзаяа, Этүгэн АУ-ны салбарын ДТ-ийн эрхлэгч АУ-ны магистр Т.Мөнхжавхаа нар ажиллав.
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар зөвхөн оюутнуудын мэдлэг ур чадварыг үнэлэх төдийгүй Анагаах Ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, эмнэлзүйн бодит орчныг бүрдүүлэн оюутан, суралцагчдын эмнэлзүйн ур чадварыг хөгжүүлэх чиглэлд томоохон алхам болж байна.
Тус тэмцээнд Анагаахын 5-р дамжааны оюутан Б.Ганхөлөг, Д.Юмжирдулам, 4-р дамжааны оюутан Ч.Анужин, Б.Мөнхжин, 3-р дамжааны оюутан Э.Сарантуяа, М.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй амжилттай оролцож 5-р байранд шалгарлаа.
Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.




