Эм зүй-Био анагаахын тэнхим Био-анагаах тэнхимийн танилцуулга

Тэнхимийн товч танилцуулга:

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Эмзүй, Био-Анагаахын тэнхим нь 2015 онд байгуулагдсан ба одоо 10 багш, 1 лаборантын бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэнхимийн багш нар 100% магистр зэрэгтэй ба АУ-ны доктор 2, Клиникийн профессор-2, докторант-3 байна.

 2018 онд тус сургууль нь сургалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ISO-9001-2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх  өргөн цар хүрээтэй ажлыг эхлүүлсэн бөгөөд тэнхим албадын хооронд олон улсын стандартыг нэвтрүүлэх сургалтын аян өрнүүлж тус аяны хүрээнд тэргүүн байр, бид чанарыг эрхэмлэнэ аяны үйл ажиллагаанд тэргүүн байр, 2017, 2018, 2019 оны шилдэг тэнхимээр тус тус  шалгарч байсан.

Тэнхимийн эрхэм зорилго:

Хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болж бэлтгэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын үйлчилгээг дэмжинэ.

Тэнхимийн бүрэлдэхүүн:

  1. Биологийн ухааны магистр Ш.Энхмаа- Молекул биологийн багш, тэнхимийн эрхлэгч
  2. Анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Удвал-Гистологийн багш
  3. Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ц.Сарантуяа- Халдварт өвчин судлал, эмнэлзүйн лабораторийн багш
  4. Боловсрол судлалын магистр Б.Мөнхцэцэг-Дархлал судлалын багш
  5. Боловсрол судлалын магистр А.Нямдаваа-Физиологийн багш
  6. Боловсрол судлалын магистр Б.Энхзаяа- Эм зүйн  багш
  7. Нийгмийн эрүүл мэндийн магистр Ц.Даваачимэг- Эм судлалын багш
  8. Эм зүйн магистр Ж.Энхтуул- Эм зүйн багш
  9. Анагаах ухааны магистр Г.Мөнхтуяа- Эмнэлзүйн лабораторийн багш
  10. Анагаах ухааны магистр С.Алтанчимэг- Эмэгтэйчүүд судлалын багш
  11. Лаборант, хичээлийн туслах ажилтан Л.Бат-Эрдэнэ

Тэнхимийн онцлох үйл ажиллагаа:

  1. Сургалт

Тэнхимд Лабораторийн техникчийн 1, 2, 3-р дамжаа, Эм найруулагчийн 1, 2, 3-р дамжааны нийт 81 оюутан хамрагддаг. Төгсөлтийн өмнөх сургалтаар лабораторийн техникч, эм найруулагчийн дипломын ангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж зүүн бүсийн аймгуудыг эмнэлгийн мэргэжилтнээр хангах гол үүргийг гүйцэтгэж байна. Нийт төгсөгчдийн 89,5% нь ажлын байраар хангагддаг.  

  • Эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа

Тус тэнхим нь эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж дараах ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.

Биологийн олимпиад

АШУҮИС-ийн Дорноговь салбар Анаах ухааны сургуулийн анхны биологийн багш Биологийн ухааны доктор, дэд профессор Д.Баатарын нэрэмжит биологийн олимпиадыг 2012 онд санаачлан эхлүүлсэн ба жил бүр тогтмол зохион байгуулж байна.

Ачийг нь хариулья сайн үйлсийн аян

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургууль,  Дорноговь аймгийн Нэгдсэн  эмнэлэг, Хүүхэд залуучууд хөгжлийн төв, ЭЗБА тэнхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

“Алтан гагнуур” төгсөгчдийн уулзалт

Тус сургуулийг 2007 онд хүний их эмчээр төгссөн Шүхэрцэнд ахлагчтай төгсөгчид (багш Нямдаваа,  Л.Янжинсүрэн, Д.Долгорсүрэн, Ц.Хоролханд, Н.Дашзэвэг) 2017 онд сургуульдаа ирж уулзалт зохион байгуулсан. Төгсөгчдийн уулзалтыг уламжлал болгон явуулахаар болж 2018 оноос “Алтан хэлхээ” нэртэй зохион байгуулж байна.

Морфологийн олимпиад

АШУҮИС-ийн Дорноговь салбар Анаах ухааны сургуулийн багш Анагаах Ухааны доктор, клиникийн профессор Х.Удвалын нэрэмжит “МОРФОЛОГИЙН АНХДУГААР ОЛИМПИАД”-ийг 2015 оноос санаачлан зохион байгуулсан ба одоо 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  

Лабораторийн мэргэжлийн гардан ур чадварын тэмцээн

Тэнхимийн оюутнуудын дунд тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, бусдаасаа суралцах боломжийг олгох зорилгоор Лабораторийн гардан ур чадварын тэмцээнийг 2018 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Цахим сургалтын өрөө

Тус тэнхимийн багш нар КОВИД-19 цар тахлын хүрээнд дэлхий нийтээрээ сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэнтэй холбоотой цахим сургалтын төсөл бичин хэрэгжүүлж “ЦАХИМ СУРГАЛТЫН ИНТЕРАКТИВ” өрөөг бий болгон сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Д.Сансармаа даргатай Сургалтын алба 2021 онд “БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВ” болгон өргөжүүлж үйл ажиллагааг тогтмол явуулж байна.

“Чадварлаг оюутан” оюутны эрдэм шинжилгээний хурал

Монгол улсын хэмжээнд анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын оюутнуудыг хамруулан эрдэм шинжилгээний “Чадварлаг оюутан-2019” хурлыг анх удаа амжилттай зохион байгуулсан. Бид 2021, 2022 онд тус хурлыг цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.

Эмгэг судлалыг хэн сайн мэдэх вэ?  АСТ

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эмзүй Био-Анагаахын тэнхими оюутны эмгэг судлалын талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “ЭМГЭГ СУДЛАЛЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? АСТ ТЭМЦЭЭН”-ийг байгуулж байна.

Эмийн ургамлын дадлага

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн Эм найруулагчийн дамжааны оюутнууд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан дахь ШАУИС-ийн ховор болон нэн ховор ургамлын тарималжуулсан биохүрээлэн, мөн ӨМӨЗО Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд эмийн ургамлын зуны дадлагыг хийж гүйцэтгэдэг. Дадлага хийх явцад Монгол оронд ургадаг эмийн 800 гаруй, тэжээлийн 1000 гаруй, хүнсний 200, техникийн 200 гаруй зүйл ашигт ургамал байгааг тогтоосон бөгөөд үүнээс витаминт 250, эфирийн тостой 200, идээлэгч бодистой 23, будагт 200, алкалоидтой 280, флаваноидтой 230, кумаринтай 60 гаруй, гоёл чимэглэлийн 100 гаруй, ус тогтоох, хөрс бэхжүүлэх үүрэгтэй 60 гаруй зүйл ургамал байдгийг танин судалсан байдаг.

АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН  ЭМЗҮЙ БИОАНАГААХЫН  ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

Share on facebook
Share on twitter
Share on telegram