Дорноговь аймаг Япон улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургууль нь Шизуока мужийх их сургуультай гэрээ байгуулан сургалт, багш оюутан солилцох, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Энэ удаад тус сургуулиас манай сургуулийн сургалтад хэрэглэгдэх багаж хэрэгсэл хандивлан тусламж үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Шизуока мужийн их сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Бидний хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.

Share on facebook
Share on twitter
Share on telegram