ҮЗЭСГЭЛЭНГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.
Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологи, инноваци, шилдэг туршлагаа иргэдэд танилцуулах үзэсгэлэн хоёр дах удаагаа Сайншанд хотноо 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Спортын ордон”-д зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнд төр ба хувийн хэвшлийн 60 гаруй эрүүл мэндийн байгууллагууд оролцсон ба АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэглэгдэхүүний түүхэн хөгжил, орчин цагийн шинэ технологийн сургалтанд хэрэглэгдэж буй багаж хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг танилцуулан оролцлоо.
ШИНЭ ТЕХНОЛОГИ – СУРГАЛТЫН ОРЧИН – ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН









