БАТЛАВАШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙНЗАХИРАЛ М.ОТГОНЧИМЭГ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр |
АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД АМЬДРАХ ОЮУТАН СУРАЛЦАГЧИДТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ №…..
Энэхүү гэрээг нэг талаас АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн оюутны дотуур байрыг төлөөлж байрны багш ажилтай Б.Мөнхтуяа нөгөө талаас Суралцагч ________________регистрийн дугаартай _______________дамжааны оюутан _______________овогтой _______________нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Шинээр элссэн болон дэвшин суралцаж буй оюутан тухайн хичээлийн жилийн байрны төлбөрийг байранд орохдоо бүрэн төлнө.
- Тухайн хичээлийн жилд сургалтаас түр чөлөөлөгдсөн оюутны төлбөрийг буцаан олгохгүй.
- Биеийн эрүүл мэндийн ноцтой байдлаас цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүйг харьяа нэгдсэн эмнэлэгийн эмч нарын зөвөлгөөн болон хөдөлмөр магадлах комиссын шийдвэрийг үндэслэн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүүг олгоно.
- Байрны төлбөр нь зөвхөн тухайн жилдээ хамаарна.
ХОЁР. ОЮУТНЫ ЭРХ
- Дотуур байрны талаар санал хүсэлтээ байрны багшид гаргаж, улмаар сургуулийн захиргаагаар шийдвэрлүүлэх
- Оюутан нь дотуур байранд амьдрах нөхцөлөөр хангагдах, ус дулааны үйлчилгээний талаар санал хүсэлт тавих
- Дотуур байранд оюутны зөвлөлийг зохион байгуулж, тэдний дунд олон төрлийн соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах
ГУРАВ. ОЮУТНЫ ҮҮРЭГ
- Дотуур байрны дотоод журмыг биелүүлж байрандаа соёлч боловсон амьдрах
- Дотуур байрны нийтийн эзэмшлийн болон тасгийнхаа эд хогшлыг гамтай хэрэглэх (Хэрэв алдаж үрэгдүүлэх эвдсэн тохиолдолд хохирлыг тасаг болон тухайн хүнээр нь 3 нугалж төлүүлнэ)
- Байрны оюутнуудын дунд зохиогдож буй арга хэмжээнд идэвхтэй оролцох
- Дотуур байртай холбоотой тавьсан шаардлагыг биелүүлэх
- Байрны дотоод журмын дагуу тогтоосон цагийн хуваариар орой 23 цагаас хойш байранд орох гарахыг хориглоно.
- Хуваарилж өгсөн өрөө тасалгаа, эд хогшлыг дур мэдэн солихыг хориглоно.
- Зориулалтын бус өрөө тасалгаанд хоол хийх, хувцас угаах, цахилгаан, сантехникийн шугамыг дур мэдэн өөрчлөх, эвдэх, оролдох зэргийг хориглоно.
ДӨРӨВ. ДОТУУР БАЙРНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
- Оюутны байранд харуул хамгаалалтын ажилтан ажиллуулж, дэг журам сахиулж аюулгүй байдлыг хангах
- Байрны оюутнуудад ор, хөнжил, гудас, бүтээлэг, сандал, ширээ олгох
- Дотуур байрны тохижилт, ариун цэвэрт анхаарал тавих
- Дотуур байрны дотоод журмыг биелүүлж, сахилга бат ариун цэвэр тохижилт зэргээр тэргүүний оюутнуудыг шалгаруулах
- Дотуур байрны дотоод журам гэрээгээ зөрчсөн тохиолдолд сургуулийн захиргаанд мэдэгдэх
- Оюутнуудыг байрандаа тав тухтай оршин суух нөхцөлөөр хангах
- Оюутны байрны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрүүлэх
- Уншилгын танхим, халуун ус, угаалга, хөргөгчөөр хангах
- Интернет орчныг бүрдүүлэх
ТАВ. БУСАД
- Дотуур байрны дотоод журам болон гэрээг зөрчиж хөөгдсөн оюутанд төлбөрийг буцааж олгохгүй.
- Дотуур байрны дотоод дүрэм журамтай танилцсаны үндсэн дээр гэрээн дээр гарын үсэг зурна.
Гэрээг 2022 оны ……сарын ……-ны өдрөөс 2023 оны ……сарын …… өдөр хүртэл байгуулав.
АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР
АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ
ЭД ЗҮЙЛС ХҮЛЭЭН АВСАН ЖАГСААЛТ
20…..оны ….. -р сарын …..-ны өдөр
Оюутны мэдээлэл
Овог | Нэр | Анги | Тасаг |
Эд зүйлсийн жагсаалт
№ | Эд зүйлс | Олгосон | Огноо | Гарын үсэг | Буцаасан | Огноо | Гарын үсэг |
1 | Матрас | ||||||
2 | Хөнжил | ||||||
3 | Гудас | ||||||
4 | Бүтээлэг | ||||||
5 | Шинэ матрас | ||||||
6 | Хуучин гудас | ||||||
7 |
ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН: Б. МӨНХТУЯА