ЗАХИРГАА ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 1962 онд Анагаах Ухааны Дунд Сургууль нэртэйгээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 200 дугаар тогтоолоор 5 анги, 120 оюутан, 9 багш, 12 ажилтан, 200,000 төгрөгийн төсөвтэй анх үүсгэн байгуулагдсан.

Анхны ажилтнаар Аж ахуйн дарга Гэндэн, ня-бо Пунцаг, МХЗЭ-ийн хорооны дарга Пүрэвдорж, жолооч Чүлтэмдорж, аж ахуйн нярав Гэндэн, тогооч Соном, цэвэрлэгч Жаргал, ҮЭ-ийн хорооны дарга Долгор нар ажиллаж байв.

2022 оны 03 дугаар сарын 01 өдрөөс эхлэн тус алба нь “Захиргаа хяналт шинжилгээ үнэлгээний алба” болон бүтэцийн өөрчлөлтөнд орж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эрхэм зорилго, АШУҮИС-ийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулан ажиллах нөхцлийг сайжруулах, санхүү бүртгэл, худалдан авалт, харуул хамгаалалт, оюутан суралцагчийн аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан, оюутан суралцагсад, багш ажилчдын ая тухтай сурч ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж дотоод дүрэм журмын дагуу ажиллаж байна.

Тус алба нь өнөөгийн байдлаар захирал, албаны дарга, хүний нөөц хуулийн мэргэжилтэн, ХАБЭА хариуцсан мэргэжилтэн, дотоод хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, бичиг хэрэг захирлын туслах, дотуур байрны багш, сантехникийн слесарь-2, жолооч, цахилгаанчин, аж ахуйн туслах ажилтан, мужаан,  харуул хамгаалалтын ажилтан-9, үйлчлэгч-7 нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба үүнээс захиргаанд 5, дотуур байранд 6, аж ахуйд 18 ажилтан байна.  

1-р эгнээ баруун гар талаас: Дотуур байрны харуул хамгаалалтын ажилтан Ж.Бямбаноров, Б.Болортуяа, У.Мөнхгэрэл,  захирал М.Отгончимэг, хичээлийн II-р байрны үйлчлэгч Д.Оюунсүрэн, дотуур байрны харуул хамгаалалтын ажилтан Ч.Ариунжаргал.

2-р эгнээ баруун гар талаас: Хичээлийн I-р байрын үйлчлэгч А.Янжинсүрэн, дотуур байрны үйлчлэгч Б.Отгонтуяа, хичээлийн I-р байрын үйлчлэгч Т.Наранцэцэг, хичээлийн I-р байрын үйлчлэгч А.Эрдэнэцэцэг, хүний нөөц хуулийн зөвлөх Б.Насанжаргал, бичиг хэрэг захирлын туслах Ж.Хонгорзул, дотуур байрны багш Б.Мөнхтуяа, хичээлийн I-р байрын үйлчлэгч Б.Дуламсүрэн.

3-р эгнээ баруун гар талаас: Албаны дарга Ю.Мөнхбаатар, сантехникийн слесарь Н.Энхтөр, харуул хамгаалалтын ажилтан Ц.Цагааннохой, Ш.Болдсайхан, С.Отгонманал, цахилгаанчин М.Володя, харуул хамгаалалтын ажилтан Б.Ганбилэг.

Share on facebook
Share on twitter
Share on telegram