ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн СБЗА, Оюутны нийгэмлэг хамтран “Олон улсын Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгууллаа.

Баяр угтсан үйл ажиллагааны хүрээнд “Оюутны индэр” уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулсан.

Энэ өдөр 2024-2025 оны хичээлийн жилд салбар сургуульд шинээр элсэн суралцаж буй 1-р дамжааны 150 оюутан “Оюутны тангараг” өргөлөө.

Тус арга хэмжээний үеэр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэгийн болзол ханган суралцсан оюутан О.Халиун, Л.Баасансүрэн, Т.Төгсжаргал, Б.Шинэцэцэг нарт 500,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгож, батламж гардуулав.

Share on facebook
Share on twitter
Share on telegram