Он цагын xэлxээс

АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

Эрхэм зорилго:
Олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг хангасан, мэдлэгт суурилсан, нийгэмд өрсөлдөх чадвартай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг, орон нутаг дахь тэргүүлэх салбар их сургууль болох.
Алсын хараа
Олон улсын хэмжээнд манлайлагч их сургуулийн орон нутаг дахь салбар их сургууль байх.
Зорилго
Шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлж, судалгаанд суурилсан салбар их сургууль болон өргөжиж, өндөр ёс зүй, мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах.

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 1962 онд Анагаах Ухааны Дунд Сургууль нэртэйгээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 200 дугаар тогтоолоор 5 анги, 120 оюутан, 9 багш, 12 ажилтантайгаар анх үүсгэн байгуулагдсан. Зүүн болон говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэнг 60 дахь жилдээ бэлтгэн, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулж байна
БМИҮЗ-ийн Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа амжилттай үнэлэгдсэн. (2000, 2005, 2018)
Чанарын удирдлагын менежментийн тогтолцооны ISO:9001-2015 олон улсын стандартыг 2018 оноос сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
Салбар сургууль нь нэг ээлжинд 400 оюутан хичээллэх 1264 м2 хичээлийн төв байр, 160 оюутан хичээллэх 1232 м2 хичээлийн 2 дугаар байр, 4 давхар 570 м2 барилга бүхий Мандах наран-Оюутан түшиц эмнэлэг, 110 оюутны суудал бүхий номын сан, 260 оюутан амьдрах оюутны байр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 7-р багт байрлах оюутны зуны үйлдвэрлэлийн дадлага хийх сургалтын бааз бүхий “Аварга тосон амралт”-ын газар зэрэг үндсэн барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Хүний их эмчийн 6 жилийн (2+4), нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны 2+4 , эм зүй, нийгмийн эрүүл мэнд, био”анагаах ухааны 2+3, сувилахуй, эх барихуйн 4 жилийн бакалаврын хөтөлбөр, эх баригч, сувилагч, лабораторийн техникч, эм найруулагч, уламжлалт анагаах ухааны сувилагчийн 3 жилийн дипломын боловсрол олгох хөтөлбөрүүдээр төгсөлтийн өмнөх сургалтявуулж, дадлага сургалтыг өөрийн сургуулийн Оюутан түшиц эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдэд хийж байна.
Төгсөгчдийг мөшгих судалгааны сүүлийн 5 жилийн дүнгээр ажил эрхлэлтийн байдал 78-85 хувьтай байна.
2022 оны байдлаар салбар сургууль 83 багш, ажилтан, Захиргаа хяналт шинжилгээ, үнэлгээний алба, Сургалтын алба, Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн алба, Эмнэлгийн хөгжлийн алба, Суурь шинжлэх ухааны тэнхим, Эм зүй-Био анагаахын тэнхим, Сувилахуйн тэнхим, Эмнэлзүйн тэнхим гэсэн 4 алба 4 тэнхимтэй, 550 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Багш нарын 15.2 хувь эрдмийн, 50 хувь нь мэргэжлийн зэрэгтэй байна.

Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр /хуримтлагдсан байдлаар 2022 онд/
Салбар сургуульд /АШУҮИС-ийн захирлын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/58 тоот тушаал/-аар “Эрдэмтдийн зөвлөл” байгуулагдан 2022 оны 3-р сараас ажиллаж эхэлсэн.
Зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлууд –26
Эрдэм шинжилгээний хамтарсан хурал-сургалт – 12
Эрдэм шинжилгээний бүтээлүүд (нэг сэдэвт бүтээл-26, гадаад хэл дээр хэвлүүлсэн, өгүүлэл-10 /journal of geoscience and environment protection if 0,33/, патент-7, зохиогчийн эрх-6, ном, сурах бичиг-20, гарын авлага-96, дотоодод хэвлүүлсэн өгүүлэл-99, олон улсын хуралд илтгэл- 100, дотоодод хэлэлцүүлсэн илтгэл-278)
Хэрэгжүүлсэн төсөл-14
ШУТС-ийн инновацийн төсөл-2
Орон нутгийн захиалгат төсөл-8
Сургуулийн захиалгат төсөл-4
БСШУСЯ-ны ДБШТөслөөс зохион байгуулсан оюутны өрсөлдөөнт тэтгэлгийн төсөл-2 хэрэжүүлээд байна.

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Share on facebook
Share on twitter
Share on telegram