ОРОН НУТАГТ СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

✅. Сүхбаатар аймаг, АШУҮИС хамтран орон нутагт эрэлттэй байгаа сувилагч болон туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

✅. Энэхүү хөтөлбөр сувилагчаар ажиллах сонирхолтой хүн бүрд нээлттэй.

✅. Элсэлтийн Ерөнхий шалгалт өгч 420 оноо авсан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой. 2025 оны 9 дүгээр сараас эхлэх тус хөтөлбөр эхлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

✅. АШУҮИС -ийн багш нарын баг орон нутагт ирж мэргэжлийн хичээлийг заана. 2,5 жил суралцаж, сувилагчийн дэд бакалавртай болж төгсөх юм. 2,8-аас дээш голчтой суралцагч МУЗГ-ын тэтгэлэгт 100 хувь хамрагдах боломжтой.

✅. Сувилагч болон туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат, АШУҮИС-ийн тэргүүн дэд захирал Ц.Билэгтсайхан болон холбогдох төлөөлөл оролцож хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулж, хамтран хэрэгжүүлэх саналаа солилцлоо.

Уулзалтын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймаг дахь АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Сүхбаатар аймгийн тухайд 2022 онд сувилагч мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэх хөтөлбөрийг эхлүүлж, 21 суралцагч хамрагдсан бөгөөд 5 сард төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авахад бэлэн болжээ.

✅. Энэ удаа сувилагч болон туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрөөр үргэлжлэхээр болж байна.

Share on facebook
Share on twitter
Share on telegram