Гурав. Элсэгчдийг шалгаруулах ба мэргэжил сонгох
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон боловсролын үнэлгээний төвийн зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ.
- Ерөнхий шалгалтын оноог нэгдүгээр хавсралтанд зааснаар хичээл бүрийн оноог нэмэн нийт оноог гарган, шалгуулагчдын онооны дарааллаар жагсаана.
- АШУҮИС-д элсэхийг хүсэгчийн мэргэжлийн сонголт нь тухайн элсэхийг хүсэгчийн хяналтын тоонд нь багтсан бүлэг бүрийн хамгийн бага дугаартай мэргэжил байна.
- Элсэлтийн комиссын төлөөлөгч шаардлага хангасан өргөдөл гаргагчаас батламжийн хуудсыг үндэслэн тодорхойлолтыг судлан шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулалтын үнэлгээ тэнцсэн тохиолдолд судлан шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулалтын үнэлгээ тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэнд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулан шийдвэрлэнэ.
- Хяналтын тоонд багтаж мэргэжил сонгосон элсэхийг хүсэгчийг элсэгч гэх ба сонгосон мэргэжлээр элсэх эрхтэй.
- Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах бөгөөд холбогдох хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.
- Хөдөө орон нутгаас элсэгчид нь тухайн аймагтаа МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисст дурьдсан хугацаанд цахим үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.
- Элсэгчид нь суралцах эрхийн бичиг авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /Эх хувилбар/
- Ерөнхий шалгалтын батламж / Эх хувилбар/
- Хувийн хэрэг
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт / Эх хувилбар/
- 2022 оны цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/
- Элсэлттэй гарсан өргөдөл, маргаан, гомдол, санал хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авч 3 хоногийн дотор шийдвэрлэнэ.
- Бүсийн аймгуудаас өөр хот, хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид 8 сарын 20-ны дотор дээрх шаардлагуудыг хангасан тухайгаа нотлох бичиг баримт, материалуудаа ямар мэргэжлээр суралцахыг хүссэн тухай өргөдөл, холбоо барих утасны дугаараа бичиж otgonchimeg.m@mnums.edu.mn, bulgantuya@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ. Салбар сургуулийн элсэлтийн комисс материалыг судлан үзээд шаардлага хангасан хүмүүст 2022 оны 08 сарын 28 –наас өмнө хариу мэдэгдэнэ.
Дөрөв. Хөнгөлттэй нөхцөл
- Тухайн жилд хими, биологийн хичээлийн чиглэлээр аймаг, улсын чанартай олимпиад, тэмцээнүүдэд ажилттай оролцож эхний байр эзэлсэн элсэгчдийг хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлнэ.
- Тусгай мэргэжлийн ангийг хангалттай шалгуур, босго, оноо, үнэлгээтэй төгссөн, тодорхой амжилт гаргаж хөдөө орон нутагт сайн ажиллаж буй бага эмч, эх баригч, сувилагч нарын бакалаврын дээд боловсрол олгох ангид дэвшин суралцах хүсэлтийг харгалзан үзэж, боломжтой хувилбараар шийдвэрлэнэ.
- Тусгай мэргэжлийн ангийг хангалттай шалгуур, босго, оноо, үнэлгээтэй төгссөн, тодорхой амжилт гаргаж хөдөө орон нутагт сайн ажиллаж буй бага эмч, эх баригч, сувилагч нарыг дипломын боловсрол олгох эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр суралцах хүсэлтийг харгалзан үзэж, 1,5 жилийн хугацаатай суралцуулж болно.
- Бүсийн аймгуудын эрүүл мэндийн газрын хүсэлт захиалга, орон нутгийн бодлоготой уялдуулан орон нутгйин хүсэлт захиалгаар тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг шаардлага хангасан / хими, биологийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, энэ 2 хичээлийн дундаж онооны нийлбэр 410-аас дээш байх/
- Тус сургуулийн дипломын ангийг амжилттай төгсөөд хөдөө орон нутагт үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг бакалаврын шаталсан сургалтанд дэвшүүлэн суралцуулна.
Тав. Элсэгчдийг бүртгэх
- Элсэгчдийг 2022 оны 08 дугаар сарын 21-25-ныг дуустал АШУҮИС –ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль дээр бүртгэж, суралцах гэрээ байгуулан 08 дугаар сарын 26-нд 07 хоногийн хичээл эхэлнэ.
- Сургалтын төлбөр бүрэн төлж бүртгүүлсэн элсэгчдийг АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.
- Шинээр элссэн оюутнууд нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт орно.
- Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцлана.
- Бүсийн аймгуудаас өөр хот, хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид 8 дугаар сарын 20-ны дотор дээрх шаардлагуудыг хангасан тухайгаа нотлох бичиг баримт, материалууд, ямар мэргэжлээр суралцахыг хүссэн тухай өргөдөл, холбоо барих утасны дугаараа бичиж iduurtogoo@mnums.edu.mn, bayarmaa.ga@mnums.edu.mn хаягаар ирүүлэх ба салбар сургуулийн элсэлтийн комиссоос өгсөн шийдвэрийн дагуу сургалтын төлбөрийг бүрэн төлж бүртгүүлнэ.
- Элсэлтээр идэвхи санаачилагатай ажиллаж квот-д заасан тооны элсэлт авсан багш ажилтнуудад захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн цалингийн 20 хувиар урамшуулал олгоно.
- ЭЕШ-ийг хими биологийн хичээлээр өгсөн, энэ 2 хичээлийн дундаж онооны нийлбэр 700-аас дээш байвал 1-р дамжааны сургалтын төлбөрөөс 50 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.
Бакалаврын боловсролын түвшинд суралцахыг хүсэгчдийн элсэлтийн оноо тооцох хичээл
№ | Мэргэжлийн нэр | ЭЕШ-ын оноо тооцох хичээл | |
Хичээл 1 | Хичээл 2 | ||
1 | Хүний их эмч | Хими | Биологи |
2 | Уламжлалт анагаахын их эмч | Хими | Биологи |
3 | Шүдний их эмч | Хими | Биологи |
4 | Био- анагаах судлаач | Хими | Биологи |
5 | Нийгмийн эрүүл мэнд судлаач | Хими | Биологи |
6 | Эрүүл мэндийн нийгмийн ажилтан | Нийгмийн тухай мэдлэг | Биологи, Англи хэл /өндөр оноотой аль нэг хичээлийг сонгоно/ |
7 | Сувилахуй | Хими, Биологи, Математик, Англи хэл /өндөр оноотой 2 төрлийн хичээлийг сонгоно/ | |
8 | Эх барихуй | Хими, Биологи, Математик, Англи хэл /өндөр оноотой 2 төрлийн хичээлийг сонгоно/ | |
9 | Хөдөлгөөн засалч | Хими, Биологи, Математик, Физик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг /өндөр оноотой 2 төрлийн хичээлийг сонгоно/ | |
10 | Эмзүйч | Хими | Биологи |
Дипломын боловсролын түвшинд суралцахыг хүсэгчдийн элсэлтийн оноо тооцох хичээл
№ | Хөтөлбөрийн нэр | ЭЕШ-ын оноо тооцох хичээл |
1 | Эм найруулагч | Хими |
Биологи | ||
2 | Уламжлалт анагаахын сувилагч | Математик |
Физик | ||
3 | Сувилагч | |
Нийгмийн тухай мэдлэг | ||
Монгол хэл | ||
4 | Эх баригч | |
Англи хэл | ||
5 | Лабораторийн техникч | өндөр оноотой 2 төрлийн хичээлийг сонгоно/ |