СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН

Сувилахуйн тэнхимийн багш оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Спортын 3 төрөлт тэмцээн” гар бөмбөг, дартс, буухиа гэсэн төрлөөр 2025 оны 03 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 8 багийн 105 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байр Наранбаатар ахлагчтай СДБ 2-р дамжаа, дэд байр Төгөлдөр ахлагчтай СДБ 3-р дамжаа, гутгаар байр Гончигдорж ахлагчтай СБ 2-р дамжаа тэргүүллээ.

Дартсын төрөлд тэргүүн байр багш нарын баг, дэд байр СДБ 1-р дамжаа, гутгаар байр СДБ 3-р дамжаа, буухиа тэмцээний төрөлд тэргүүн байр СДБ 1-р дамжаа, дэд байр СБ 3-р дамжаа тэргүүллээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр СДБ 1-р дамжаа тэргүүлж шилжин явах цом гардан авлаа.

Тэмцээн оюутан залуусын хурд авхаалж самбааг уралдуулсан, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Зохион байгуулсан Д.Мөнхцэцэг, М.Чулуунсүх багштай сувилахуйн бакалаврын 4-р дамжаа, сувилахуйн дэд бакалаврын 3-р дамжааны хамт олондоо талархсанаа илэрхийлье.

Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Дорноговь АУС Сувилахуйн тэнхим

Share on facebook
Share on twitter
Share on telegram