Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан “Сувилагч мэргэжлийн онцлог, үнэ цэнэ” уран илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Уран илтгэлийн тэмцээн нь сувилагч мэргэжлээр суралцаж буй 1-р дамжааны оюутан залуусын сувилагч мэргэжлийн онцлогийг танин мэдэх, судлах, мэргэжилдээ дур сонирхолтой болох, мэргэжлээрээ бахархах сэтгэгдлийг төрүүлэх зорилготой зохион байгуулагддаг.
Тэмцээнд 13 баг оролцсоноос тэргүүн байрыг Б.Анхбаяр, Ө.Саруул, Б.Дэлгэрбуян, дэд байрыг П.Солонго, Б.Бүжин, Д.Уугантуяа, гутгаар байрыг Э.Туяацэцэг, Б.Батчимэг, Б.Отгонсугар нар эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Оюутан залуусын илтгэх чадвар маш сайн байлаа, нийт оролцогчдодоо сурлагын өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Дорноговь АУС Сувилахуйн тэнхим




