СУРГАЛТЫН АЛБА

Зорилго:
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн сургалтын алба нь, АШУҮИС-ийн эрхэм зорилго, стратегийн зорилтуудтай нийцүүлэн, суралцагчдад чанартай дээд боловсрол олгох, сургалттай холбоотой бодлого, дүрэм, журам, зааврыг боловсруулж, мөрдлөг болгох ажлыг удирдан зохион байгуулах, сургалтын үйл явцыг тасралтгүй явуулах, нэгдсэн зохицуулалтаар хангах, сургалтын арга технологийг хөгжүүлэх чиглэлийг баримтлах, багш нарын тасралтгүй хөгжих үйл явц, тэдний бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, суралцахуй, сурган заах арга зүйн орчин үеийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, оюутанд зөвхөн мэргэжил эзэмшүүлэхээс гадна ёс зүй, харилцаа хандлагын өндөр соёлтой, урлаг спортын авьяас чадвартай, эрүүл мэнд бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хувь хүний хувьд хөгжиж чадсан орчин үеийн нийгмийн чиг хандлагад бүрэн нийцсэн мэргэжилтэнг бэлдэх зорилготой.
Үйл ажиллагааны чиглэл:
Нэг. Сургалтын бодлого, арга зүй
Сургалтын үйл ажиллагаа бодлого, төлөвлөлттэй холбоотой баримт бичгийг боловсруулах
Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр боловсруулалт, хэрэгжилтийг хянах
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд оруулах
Сургалтын ажлын үр дүн, гүйцэтгэл хэрэгжилтийн тайлан гаргах
Сургалтын чанарын удирдлага, үнэлгээг хэрэгжүүлэх
Дээд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль, Боловсролын магадлан итгэмжлэгдэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлагын тухай журам, БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн тогтоол, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан хууль тогтоомж, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн дотоод журмын хүрээнд сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлэх
Хоёр. Багшийн хөгжлийн бодлого, арга зүй
Багшийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр хангах
Багшийн хөгжлийг бодлогоор зохицуулах
Гурав. Оюутан дэмжих, удирдах, хөгжүүлэх
Суралцагчдад чиглэсэн үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээ авах
Төгсөгчид болон суралцагчдын мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, шаардлагатай тодорхойлолт мэдээллийг шуурхай гаргах
Оюутны эрүүл мэндийг дэмжих, үзлэгт хамруулах
Суралцагчдын улсын болон олон улсын тэмцээн уралдаан, олимпиадад оролцох боломжийг нэмэгдүүлэх, хамтран зохион байгуулах
Тайлан мэдээ, програм, архивлах ажлыг чиглэлийн хүрээнд хийж гүйцэтгэх
Зээл, буцалтгүй тусламж, оюутны тэтгэлэгт хамруулах
Оюутны байр, тэдний тав тух, орчин нөхцөлийг нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр судалгаа бүхий төлөвлөгөөт ажлыг хийх
Элсэгчдийн сурлагын чанарыг сайжруулах, бүртгэл мэдээллийг төгөлдөржүүлэх
Дөрөв. Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр
Хүний их эмч – 6 жил D091201
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 6 жилийн хугацаанд 207 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Хүний их эмчийн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй – 4 жил D091301
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 130 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилагч – 3 жил C091301
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 106 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилагчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Эх баригч – 3 жил С091302
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 97 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Эх баригчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Лабораторийн техникч – 3 жил С091401
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 96 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Лабораторын техникчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Эм найруулагч – 3 жил С091601
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 95 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Эм найруулагчийн дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Сувилахуй (шаталсан) – 1 жил В091301
Сувилагч (диплом), Эх баригч, Бага эмч, Уламжлалт анагаахын ухааны бага эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагчийн дипломын зэрэгтэй элсэгч 1 жилийн хугацаанд 32 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 09, 03 сард зохион байгуулдаг.
Тав. Төгсөлтийн дараах сургалт
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС нь ТДС-аар Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд багц цагийн богино хугацааны сургалтыг зохион байгуулдаг.
Үүнд:
Сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх сургалтаар:
Хүүхдийн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Нярайн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Өрхийн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Сэргээн засахын сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх – 3 сар
Тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт
Гематологийн лаборантын мэргэжил дээшлүүлэх – 1сар
Богино хугацааны багц цагийн сургалтыг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран цахимаар, танхимаар, хосолсон хэлбэрээр зохион байгуулдаг.
Бүрэлдэхүүн:
Сургалтын албаны дарга
Б.Булгантуяа, АУ-ы магистр / bulgantuya@mnums.edu.mn /
Сургалтын албаны ахлах арга зүйч
Ч.Алтанчимэг, БУ-ы магистр / altanchimeg.ch@mnums.edu.mn /
Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан арга зүйч
О.Энхчулуун, БУ-ы магистр / enkhchuluun@mnums.edu.mn /
Сургалтын албаны оюутан хариуцсан арга зүйч
Ц.Идүүртогоо, БУ-ын магистр / iduurtogoo@mnums.edu.mn /
Сургалтын албаны оюутан хариуцсан мэргэжилтэн