АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ АУС-ИЙН СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ
Дорноговь аймаг дахь АУС-ийн Суурь Шинжлэх Ухааны тэнхим нь 1971 онд ерөнхий эрдмийн секц нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. 2018 оноос Суурь Шинжлэх Ухааны тэнхим нэртэйгээр боловсролын үйлчилгээ, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг явуулж байна.
Суурь Шинжлэх Ухааны тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүн:
- ШУ-ны магистр Ш. Отгонтуяа – тэнхимийн эрхлэгч
- Биологийн ухааны доктор, дэд профессор Д. Баатар – Биохимийн багш
- ШУ-ны магистр Дү. Батцэцэг – Биофизикийн багш
- Спортын мастер Ц. Наранбаатар – Биеийн тамирын багш
- ХШУ-ын магистр П. Батчимэг – Англи хэлний багш
- ХШУ-ын магистр Б. Батцэцэг – Англи хэлний багш
- БУ-ны магистр Ч. Энхжаргал – Түүхийн багш
- ХШУ-ын магистр Ц. Дэлгэрмаа – Монгол хэлний багш

Одоо ажиллаж байгаа багш нарын 10% нь доктор, 90% нь магистрын зэрэгтэй байна.
Тус тэнхимд Анагаахын суурь боловсролын 1,2-р дамжааны оюутнууд харьяалагддаг бөгөөд оюутнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн чиглэлийн олимпиад уралдааныг уламжлал болгон тогтмол зохион байгуулж байнa.