_______________________________________________________________________
АШУҮИС-ийн ТДС-аас өгсөн чиглэлийн хүрээнд төгсөлтийн дараах сувилахуйн сургалтад багшлах багш нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа болон багшийн хөгжил, сурган заах арга зүйн талаар мэдээлэл хийж багш нарын санал хүсэлтийг сонслоо.
Тус уулзалтад Дорноговь АУС-ийн захирал М.Отгончимэг, Сургалтын албаны дарга Б.Булгантуяа нар оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мэргэжил дээшлүүлэх институтаас олгож буй “Багшлах эрхийн гэрчилгээ”-г гардуулан өгсөн.








