АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АУС-ИЙН СУРГАЛТЫН АЛБА
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС нь ТДС-аар Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд багц цагийн богино хугацааны сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
Сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил
эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт
№ | Сургалтын төрөл | Сургалтын үргэлжлэх хугацаа | Кредит | Төлбөр /төгрөгөөр/ | ||
Сургалтын төлбөр | Бүртгэлийн хураамж | Үйл ажиллаганы зардал | ||||
1 | Хүүхдийн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх | Сувилагч – 3 сар | 13 кр | 208,000 | 15,000 | 20,800 |
2 | Нярайн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх | Сувилагч – 3 сар | 13 кр | |||
3 | Өрхийн сувилахуйн мэргэшил эзэмшүүлэх | Сувилагч – 3 сар | 13 кр | |||
4 | Сэргээн засахуйн мэргэшил эзэмшүүлэх | Сувилагч – 3 сар | 13 кр | |||
5 | Гематологийн лаборантын мэргэжил дээшлүүлэх | Лабораторийн техникч – 1 сар | 5 кр | 80,000 | 8,000 |
Бүртгэл:
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг 09 сарын 01 – 25, 02 сарын 01 – 25 хүртэл бүртгэх ба сургалт 10 сарын 01, 03 сарын 01-нд албан ёсоор эхлэх болно.
Мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэхэд
бүрдүүлэх материал
1. Суралцахыг хүссэн өргөдөл
2. Элсэгчийн анкетыг ирж бөглөнө
3. Диплом, мэргэшлийн үнэмлэх, лицензийн хуулбар /нотариатаар батлуулах/
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Зураг 3 хувь /3х4/
6. Төлбөрийн даалгавар 2 хувь байна. /Төлбөрийг Хаан банк АШУҮИС 5107038325 тоот дансанд тушаана/ Орлогын нэр дээр МЭРГЭШИЛ ОЛГОХ СУРГАЛТ /ДЭЭШЛҮҮЛЭХ/ гэж бичсэн байх ба өөрсдийн овог нэрийг бүтнээр бичнэ. Төлбөрийг бүртгүүлэхэд бүрэн төлсөн байна.
7. Бүртгэлийн хураамж 15,000 төгрөг, Үйл ажиллагааны зардалд төлбөрийн 10%-тай тэнцэх мөнгийг дээрх дансанд тус тус тушаана.