АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль бол эмнэлэг болон боловсролыг холбосон том гүүр бөгөөд манай байгууллагын соёл, болон харилцаа хандлага нийт төгсөгчдийн маань нүүр царай, итгэл үнэмшил болж эрүүл мэндийн байгууллагад нөлөөллөө үзүүлж байдаг.
2024 оны 9-р сарын 9-ны өдөр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд “Цэвэр халад-Мэргэжлийн бахархал” уралдаант аян эхэлж нээлтээ хийлээ.
Аяны нээлтэд тус сургуулийн захирал, доктор М. Отгончимэг үг хэлж, Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн хамт олон, Эм найруулагчийн 1-р дамжааны оюутнууд халуун цайгаар үйлчиллээ.
Тус уралдаан нь АШУҮИС-ийн Дорноговь салбар АУСургуулийн хамт олны уур амьсгалыг эерэг дулаан байлгаж илүү сайжруулах, анги хамтаараа өөрсдийн цагаахан гоёл, хамгаалах хувцас болох халад өмсөх соёлоо бататгах, хэрэглээ стандартыг таниулах хамт олны соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 2024 оны 9-р сарын 9-нөөс 2024 оны 9-р сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Уралдаант аяны үр дүнг үнэлэн:
1. Анги нийтээрээ эмнэлгийн хувцас халад өмсөж зөв цэвэр хувцаслан АШУҮИС-ийн Соёлын стандартыг мөрдөн жигдэрсэн хамт олонг шалгаруулна.
2. АШУҮИС-ийн Соёлын стандартыг мөрдөн, хувцаслах соёлыг анги хамт олонд түгээн дэлгэрүүлсэн шилдэг соёлч багшийг шалгаруулна.
3. “Цэвэр халад-Цагаан сэтгэл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцосдоос хамгийн шилдэгийг шалгаруулна.
Аяны хугацаанд “Цэвэр халад-Цагаан сэтгэл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, халад индүүдэх үйл ажиллагаа, халад эмнэлгийн хувцас өмсөх соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явагдана.