ЯПОНЫ ШИЗУОКА МУЖИЙН ЗДТГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО.

Дорноговь аймаг болон Япон улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор Шизуока мужийн Засаг Даргын Тамгын Газар, Шизуока мужийн их сургуулийн Сувилахуйн сургуультай сувилахуй, асрахуйн чиглэлээр хамтран ажилладаг билээ.

Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 2024 оны айлчлалаар Шизуока мужийн албаны төлөөллөөр мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Мужийн ЗДТГ Гадаад харилцааны албаны дарга Ёкочи Масүми, Гадаад харилцааны албаны зөвлөх С.Эрдэнэхатан нарын төлөөлөл 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУСургуульд айлчиллаа.

Дорноговь аймагт албан айлчлал хийж буй Шизуока мужийн төлөөлөлүүд сувилахуй, асрахуйн чиглэлээр хамтын ажиллагаа бүхий сургуультайгаа танилцаж, цаашид Шизуока мужийн ЗДТГ, Шизуока мужийн Их сургуулийн Сувилахуйн сургууль, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУСургууль хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, удахгүй зохион байгуулагдах сувилахуй асрахуйн уулзалт, яармаг, эрдэм шинжилгээ, сургалт, багш оюутан, сувилагч солилцох зэрэг асуудлыг ярилцлаа.

Бидний гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай.

https://www.facebook.com/share/p/1TsaF1eFin

Share on facebook
Share on twitter
Share on telegram