ЭЛСЭЛТ

ФОТО МЭДЭЭ

Сургалтын орчин

2023-2024 оны хичээлийн жил оюутны байранд  66 өрөөнд  нийт 233 оюутан амьдарч байгаа бөгөөд чөлөөт цагийг ая тухтай өнгөрөөх өрөө – 1, гал тогоо- 2 (4 плетка), угаалгын өрөө-1 (4 угаалгын машин), уншлагын танхим-1(30 суудал), ариун цэврийн өрөө (20 суултуур), халуун усны өрөө-2  (эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 шүршүүр), хөргөгч, хөлдөөгч-6-г  тус тус ажиллуулж байна.

Оюутны байрны зөвлөл нь дамжаа бүрийн төлөөллийг оролцуулсан нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг ба  дотуур байрны дэг журам, аюулгүй байдал, сахилга батыг хангуулах, цэвэр цэмцгэр амьдрах, соён гэгээрүүлэх сургалт, нийгэмд тустай ажлуудыг хамтран зохион байгуулах зэрэг үүргийг хүлээн  дотуур байрны багш, харуул хамгаалалтын ажилтан нартай хамтран ажилладаг. 

Оюутны байранд амьдрах оюутнууд АШУҮИС-ийн захирлын 2023 оны А/157 тоот  тушаалаар батлагдсан “Оюутны байрны журам”-ыг мөрддөг бөгөөд дотуур байрны  төлбөрийн хэмжээг (600,000 төгрөг) жил бүр АШУҮИС-ийн ТУЗ-өөс батлан тогтоодог.

ДОРНОГОВЬ АНАГААX УXААНЫ ИX СУРГУУЛЬ