АШУҮИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ СПОРТЫН МАСТЕР Ц.НАРАНБААТАР АГСНЫ НЭРЭМЖИТ “ТӨГСӨГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” 2026 ОНЫ 10 САРЫН 09-11-НИЙ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь үе үеийн төгсөгчдийнхөө залгамж холбоог бий болгох, суралцаж буй оюутнууддаа үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор Төгсөгчдийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн тэмцээнийг тус сургуулийн Биеийн тамирын багш, Спортын мастер Ц.Наранбаатар агсны нэрэмжит болгон гэр бүлийнхэнтэй нь хамтран зохион байгуулснаараа онцлог боллоо.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн хэмээх эрхэм хүндэт мэргэжлийг эзэмшин, эх орны өнцөг булан бүрт ард түмнийхээ эрүүл энхийн үйлсэд мэдлэг чадвар, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй үе үеийн төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оюутан насны дурсамж дүүрэн он жилүүдээ дурсан, багш нар, анги хамт олон, найз нөхөдтэйгээ уулзаж, сургууль дээрээ эргэн ирж, хурд хүчээ сорьсон гайхалтай сайхан өдрүүд болж өнгөрлөө.

Спортын 3 төрөлт тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 30 баг оролцож дараах амжилтуудыг үзүүллээ.

Волейбол төрөлд

Эрэгтэй:

1. Анагаах 5-р дамжаа

2. 2017оны төгсөгчид

3. 2023 оны төгсөгчид

Эмэгтэй:

1. Анагаах 1-р дамжаа

2. 2021 оны төгсөгчид

3. Анагаах 2-р дамжаа

Шилдэг тоглогч:

Анагаах 5-р дамжааны оюутан Д.Мөнх-Оргил

2021 оны төгсөгч Н.Долгормаа

Сагсан бөмбөгийн төрөлд

Эрэгтэй:

1. 2023 оны төгсөгчид

2. 2018 оны төгсөгчид

3. Анагаах 5-р дамжаа

Эмэгтэй:

1. 2023 оны төгсөгчид

2. 2024 оны төгсөгчид

3. Анагаах 2-р дамжаа

Шилдэг тоглогч:

2018 оны төгсөгч О.Сүхбат

2023 оны төгсөгч М.Мөнхзаяа

Ширээний теннисний төрөлд

Эрэгтэй:

1. 2017 оны төгсөгч Б. Нэргүй

2. 2021 оны төгсөгч Баасантөгс

3. Анагаах 1-р дамжааны оюутан Сод-билгүүн

Эмэгтэй

1. 2021оны төгсөгч Г.Нарангарав

2. 2019 оны төгсөгч Одончимэг

3. 2023 оны төгсөгч Б. Пагамсүрэн

Шилдэг тоглогч:

2017 оны төгсөгч Б. Нэргүй

2021 оны төгсөгч Г. Нарангарав нар шалгарлаа.

Нийт төгсөгчид, оюутнууд, баг тамирчиддаа амжилт хүсье.

Share on facebook
Share on twitter
Share on telegram