АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ – ЭНЭРЛЭЭР ХАЛАМЖИЛЪЯ

АШУҮИС-ийн Дорноговь АУС-ийн Сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд хамтран “Ахмадаа дээдэлье – Энэрлээр халамжилъя” үйл ажиллагааг Говийн бүсийн ахмад настны асрамжийн газарт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, баяр баясгалан бэлэглэхийн зэрэгцээ оюутнуудынхаа мэргэжлийн ур чадвар, харилцааны ур чадвар, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой байлаа.

Үйл ажиллагааны хүрээнд: Сувилахуйн тусламж үйлчилгээ, урлагийн тоглолт, хүндэтгэлийн цайллага зохион байгуулж, ахмадуудынхаа дурсамж, сургаалыг сонсож, гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Ахмад настнууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн ур чадвараа зориулан ахмад настнууддаа баяр баясгалан бэлэглэсэн ирээдүйн эмнэлгийн мэргэжилтэн оюутнууддаа гүн талархал дэвшүүлье!

Зохион байгуулагч: Сувилахуйн тэнхим, СБ 2, СБ 4, СДБ 3-р дамжаа

Share on facebook
Share on twitter
Share on telegram