Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 1 дүгээр курсын оюутнуудыг хамруулж, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгө хуримтлуулах зөв дадал эзэмшүүлэх, санхүүгийн зөв шийдвэр гаргах мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, зөвлөгөө авлаа. Лекцээр өдөр тутмын жижиг дадал, зөв сонголт, санхүүгийн сахилга бат нь ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгч, орлого, зарлагаа зөв төлөвлөх, мөнгөө зөв зохистой зарцуулах, хуримтлал үүсгэхийн ач холбогдлыг онцлон хүргэсэн.
Арга хэмжээний үр дүнд оюутнуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг хэвшүүлэх, ирээдүйн санхүүгийн зорилгоо тодорхойлох, хариуцлагатай шийдвэр гаргах талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байлаа.



