Тус сургалтаар цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргийн түгээмэл хэлбэр, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх арга зам, хувийн мэдээлэл болон банкны дансны мэдээллээ хамгаалах, сэжигтэй холбоос, хуурамч хаяг, цахим худалдааны залилангаас сэрэмжлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Мөн цахим орчинд бусдад итгэж хувийн мэдээлэл, нууц үг, баталгаажуулах кодоо өгөхгүй байх, мөнгө шилжүүлэхийн өмнө мэдээллийг нягтлан шалгах, залилангийн шинжтэй үйлдэлтэй тулгарсан тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай хандах шаардлагатайг онцлон тайлбарлав. Сургалтын үр дүнд оюутан, суралцагчдын цахим залилангийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цахим орчинд аюулгүй байдлаа хангах, эрсдэлийг таньж мэдэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл олгосон.

