Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, тусламж, урамшуулалд хамруулна.
Дд | Хөнгөлөлт тэтгэлэгийн нэр | Хөтөлбөрийн зэрэг | Шалгуур үзүүлэлт |
1 | Буцалтгүй тусламж | Бакалавр | Босго оноо 410 |
2 | Сувилагч мэргэжлээр суралцагчийн тэтгэлэг | Бакалавр Диплом | Босго оноо 501 |
3 | Орон нутгийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт | Бакалавр | Босго оноо 410 |
4 | Оюутны хөгжлийн зээл | Бакалавр Диплом | Босго оноо 600 Голч 2,8 |
5 | Зам зардлын тооцоо | Бакалавр Диплом | 500км-ээс дээш зайтай |
6 | Ерөнхий сайдын тэтгэлэг | Бакалавр Диплом | Сурлага болон спорт, урлагийн амжилтыг харгалзана |
- Сургуулийн дотоодын тэтгэлэг, тусламж, урамшуулалд хамруулна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын хими, биологийн хичээлийн дундаж онооны нийлбэр 720-с дээш тохиолдолд 1-р дамжааны сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө.
- Шинээр элссэн оюутанд дотуур байрны төлбөрийг 10% хөнгөлнө.
- Бүтэн өнчин оюутанд дотуур байрны төлбөрийг 50% хөнгөлнө.
- Дөрвөн урирал дараалан А, В үнэлгээтэй суралцсантохиолдолд сурлагын голч дүнг харгалзан 500.000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
- Нэг гэр бүлээс 2 ба түүнээс дээш оюутан тус сургуульд суралцаж байгаа, тухайн өрхийн нэг суралцагч 3,0-с дээш голч дүнтэй суралцсан бол уг оюутанд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20%-г хөнгөлнө.
- Улсын чанартай олимпиад, тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцож амжилт гарган энхий 3-н байрт шалгарсан тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээн, эрдмийн хурал, спортын тэмцээнд оролцоход сургуулиас томилолт олгоно.