Сувилахуйн тэнхим нь 9 багштай. Тус тэнхимд сувилахуйн бакалавр, дипломын ангиуд харьяалагддаг ба 204 оюутантай сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүн:
- М.Отгон – БУ-ы магистр, Зөвлөх зэрэгтэй сувилагч, Эхийн сувилахуйн багш
- Ж.Батчулуун – АУ-ы магистр, Тархвар судлалын багш
- Д.Долгорсүрэн -ТУ-ын магистр, клиникийн профессор, Сэтгэцийн өвчин судлал, дотор өвчний сувилахуйн багш
- Д.Мөнхцэцэг – ЭМБУ-ын магистр, Тэргүүлэх зэрэгтэй сувилагч, Мэс заслын өвчний сувилахуйн багш
- Е.Өнөболд – НЭМШУ-ы магистр, Нийгмийн эрүүл мэнд судлалын дадлагажигч багш
- Б.Болор-Эрдэнэ ЭМБУ-ын магистр, сувилахуйн дадлагажигч багш
- М.Чулуунсүх ЭМБУ-ын магистр, Ахлах зэрэгтэй сувилагч, сувилахуйн дадлагажигч багш
Манай тэнхим нь орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэж, нэгдмэл бүтээлч хамт олон байх зорилго тавин ажиллаж байна.
Тэнхимийн оюутнуудыг “Сувилагч” мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, шинийг санаачлах, сэтгэн бодох чадвар, илтгэх ур чадварыг сайжруулахын тулд “Сувилагч бидний мэргэжил сайхан” ажил мэргэжлийн уралдаан, “Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” уран илтгэлийн тэмцээн, “Эмийн олон улсын нэршил” олимпиад, “Оюутан нас Дэвжээ” тэмцээн, “Төгсөх ангийн оюутнуудыг чадавхжуулах” сургалт, “Аз жаргалын захидал”, “Хариу нэхэхгүй тус” аян, “Сайн үйлсийн аян” зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.