2023-2024 оны хичээлийн жилд 4 мэргэжлээр нийт 116 оюутан бакалавр болон дэд бакалавр сургалтыг дүүргэж, хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах, энэрэнгүй үйлсийн төлөө өөрийн ухамсарт амьдрал, ажил хөдөлмөрөө зориулах итгэлийг өвөрлөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болж төгсөж байна.
Ёслолын үйл ажиллагааг нээж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн захирал доктор М.Отгончимэг эрдэмтэн багш, ажилтан болон нийт төгсөгчдөд баяр хүргэж үйл ажиллагааг эхлүүллээ.
Сайншанд Сумын Итх-ын дарга А.Энхзаяа хүрэлцэн ирж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш, ажилтан болон нийт төгсөгчдөд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Сургуулийн удирдлагууд болон тэнхмийн эрхлэгч багш нар нийт төгсөгчдөд баяр хүргэж, энгэрийн тэмдэг, дипломыг гардуулж өглөө.
Нийт андгай тангарагаа өргөж дипломоо гардан авсан төгсөгч нартаа халуун баярыг хүргэж цаашдийн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Та бүхний минь санасан бүхэн биелэж, амьдралын зам нь гэгээлэг сайхан байх болтугай.