Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийн эрхийг хамгаалах, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн эрүүл өсч хөгжих эрхийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь АУС-ийн “Оюутан” Түшиц эмнэлэгтэй хамтран Сайншанд сумын 1-8 дугаар багийн нийт 40 хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж зөвлөгөө, мэдээлэл хүргэн, дархлаажуулалтын багц өгч ажиллалаа.
Үзлэгээр:
-Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
(АУ-ы магистр Хүүхдийн ахлах зэргийн эмч Т. Энхмягмар)
-Арьс, харшлын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
(БУ-ы магистр Арьс харшлын ахлах зэргийн эмч Д. Түмэнбаяр)
-Дүрс оношилгоо
(БУ-ы магистр Д. Батцэцэг)
-Ерөнхий эмчийн зөвлөгөө
(БУ-ы магистр, Ахлах зэргийн эмч Б. Одончимэг) эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Тус арга хэмжээг дэмжин ажилласан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь АУС-ийн “Оюутан” Түшиц эмнэлэгт гүн талархал илэрхийлье.