“БАГШ СПОРТ-2024” СПОРТЫН НААДМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд “Багш спорт”, “Багш урлаг” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ онд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2 жил тутам зохион байгуулдаг “Багш спорт-2024” наадмыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Багш спорт-2024” спортын наадамд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургууль, Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 500 гаруй багш, ажилтан оролцож байна.

Тус наадмын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Мөнхбаатарын Мөнхбат, Боловсролын газрын дарга Мягмарсүрэнгийн Энхболд болон боловсролын салбарынхан оролцлоо.

Share on facebook
Share on twitter
Share on telegram