“ЦЕНТАВР” УРАЛДААНТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Анагаахын суурь боловсролын ангийн хичээлийн хөтөлбөр дэх анагаахын хими1, 2, анагаахын биологи, биофизик хичээлүүдийн хоорондын уялдааг гаргах, таних, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгч чаддаг байх чадвар, хандлагыг оюутнуудад эзэмшүүлэх зорилгоор уг тэмцээнийг 8 дахь удаа СШУТ-ийн болон Эм зүй-Биоанагаахын багш нар хамтран зохион явуулав.

2024 оны 10 сарын 22-ны өдөр АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн Анагаахын суурь боловсрол, Эрүүл мэндийн суурь боловсролын 2-р дамжааны нийт 96 оюутнуудаас 201, 202, 203, 204, 205, 206, 207 группын 7 баг оролцлоо.

Тус тэмцээнд АСБ, ЭМСБ-ын 2-р дамжааны 96 оюутнуудаас тус бүр 7 багууд оролцон, мэргэжлийн суурь хичээлүүдийн агуулгын хүрээнд асуултууд, бодлого, хөгжөөн дэмжигчдийн асуултууд гэсэн бүтэцтэйгээр мэтгэлцэн оролцов.

Уг тэмцээнд:

3-р байранд:

АСБ-ын 202-р хэсэг

Б.Туяа, Э.Ууганбаяр, Г.Энхчимэг, Г.Намсрайжав

2-р байранд:

АСБ-ын 206-р хэсэг

М. Ахмарал, Г. Болортуяа, Э. Маралмаа, Г. Энхжаргал

1-р байранд:

АСБ-ын 205-р хэсэг

Н. Мөнхчимэг, Э. Нармандах, О. Энх-Учрал, М. Халиунаа

Хөгжөөн дэмжигчдийн асуултанд

С. Очмаа, Э. Нармандах

Share on facebook
Share on twitter
Share on telegram