Сувилахуйн тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутан нас Дэвжээ” тэмцээн 2024 оны 10 сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, багаар ажиллах, сэтгэн бодох, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой.

Тэмцээнд 7 багийн 42 оюутан авьяас билэг, авхаалж самбаагаа сорин оролцсоноос тэргүүн байрыг СБ 4-р дамжаа, дэд байрыг СДБ 3-р дамжаа, гутгаар байрыг СДБ 2-р дамжаа эзэллээ. Тэмцээн мэргэжлээ сурталчилсан, мэргэжлийн бахархалыг нэмэгдүүлсэн, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

Share on facebook
Share on twitter
Share on telegram